CRI Монгол радио

Америк бол 21-р зууны хүйтэн дайны хамгийн том хор найруулагч

Нийтэлсэн

Украины хямрал бол хүйтэн дайны сэтгэхүйтэй хор найруулагч Америкийн 21-р зуунд үйлдэж буй шинэ хуйвалдлага байж, энэхүү хямралаар дамжуулж Оросыг хүчгүйдүүлж, Европ тивийг бүрэн эрхшээлдээ оруулан, улмаар даян дэлхий дэх өөрийн харьцуулшгүй ноёрхлоо хамгаалах зорилготой юм.

Өнгөрсөн хэдэн арван жилд Америкаар ахлуулсан НАТО нь улс төр, эдийн засгийн талаар Оросыг доройтуулж, бүр цааш нь хагалан бутаргахыг зүтгэсээр ирсэн юм. НАТО тав ч удаа зүүнш өргөтгөл хийж, Оросын аюулгүйн орон зайг багасгасан бөгөөд удаа дараа хориг тавьж ирсэн юм. Түүнчлэн Оросын төр засгийн эрхийг нурааж, өнгөт хувьсгал хийх нөхцөл болзлыг хайсаар одоод хүрэв.

Украины өнөөгийн нөхцөл байдал нь түүхээс үлдсэн их олон ээдрээтэй хүчин зүйлтэй холбоотой ч хамгийн гол нь Америкийн олон жилийн турш “ухаж бэлтгэсэн орхи занга”-ас салшгүй. Америк Украинд хоёр ч удаа “өнгөт хувьсгал” дэгдээж, дээр нь НАТО-ийн зүүн тийших өргөтгөлтэй хавсарч ажилласны дүнд өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. 2021 оны 11-р сараас хойш Америк “Орос Украины хилийн ойролцоох бүсдээ их хэмжээний цэрэг цуглуулж байгаагаас харахад Украиныг түрэмгийлж мэднэ” гэсэн өөрөө хүртэл үнэмшсэн худал цуурхал хүч тавин тарааж ирсэн юм.

Украины өнөөгийн нөхцөл байдал үүссэний дараа, Америк дахин Европын холбоотнуудтайгаа нийлж Орост урьд өмнө нь байгаагүй их цар хэмжээтэй хориг тавьсан бөгөөд “Оросын муур, нохойд хүртэл хориг тавина” хэмээн хашхирч байна. Тэгвэл Орос-Украины мөргөлдөөнийг ашиглан Америкийн “онилсон” бас нэг объект бол даруй Хятад улс. Хятадын тал удаа дараа “өнөөгийн нөхцөл байдлыг би хүсээгүй” гэдгээ мэдэгдсэн ч Америк тэргүүтэй өрнөдийнхөн тэдний хувьд алдаж болшгүй энэхүү боломжийг ашиглан Хятад улсыг дайрч давшин, Хятад, Оросын дунд хагарал бий болгохыг оролдож ирлээ.

Exit mobile version