Бидэнтэй нэгд

Дэлхий

Дэлхийн хамгийн баян хүн Твиттер компанийг $43 тэрбумаар худалдаж авах санал тавьжээ

Нийтэлсэн

Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск сошиал сүлжээний Твиттер компанийг бүхэлд нь $43 тэрбумаар худалдаж авах санал тавьсныг  АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороо өнөөдөр мэдээлжээ.

“Твиттерт асар их боломж бий. Би түүнийг нь нээх болно” гэж Маск тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Брэт Тэйлорт бичсэн захидалдаа өгүүлсэн байна.

Маскийн саналын талаар мэдээ тарсны дараа Твиттер компанийн хувьцааны ханш өнөөдрийн арилжаа нээгдэхийн өмнө 12 хувиар өсжээ.

Твиттер компанийн 9.2 хувийг Илон Маск худалдаж авсан нь энэ сарын эхээр тодорхой болсон юм.

“Энэ санал бол миний хэлэх хамгийн дээд үнэ. Хэрвээ зөвшөөрөхгүй бол би одоогийн хувь эзэмшлээ ч эргэж харах болно” гэж Маск захидалдаа бичжээ.

Тэрбээр цааш нь бичихдээ “Дэлхий дахинд үг хэлэх эрх чөлөөний платформ болж чадна гэж үзсэн учраас би Твиттерт хөрөнгө оруулсан. Үг хэлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн зайлшгүй шаардлага гэдэгт би итгэдэг. Хөрөнгө оруулсныхаа дараа би тус компани одоогийн хэлбэрээр энэхүү үүргээ биелүүлж чадахгүй гэдгийг ойлгосон. Твиттер хувийн компани болж өөрчлөгдөх хэрэгтэй” гэсэн байна.

“Хэрвээ тохиролцоонд хүрч чадахгүй бол би шаардлагатай өөрчлөлтийг нээлттэй компанийн хэлбэрээр хийж чадахгүй гэж үзэж буй тул оруулсан хөрөнгөө буцаах талаар бодох болно. Энэ бол сүрдүүлэг биш, харин өөрчлөлт хийлгүйгээр сайн хөрөнгө оруулалт болж чадахгүй гэсэн миний итгэл үнэмшилтэй холбоотой шийдвэр юм” гэж Маск тайлбарлажээ.

Илон Маскийн тавьсан саналаас харвал тэр Твиттер компанийн нэгж хувьцааг $54.20-оор тооцож, өөрт байгаагаас бусад бүх хувьцааг худалдаж авах санаатай байна.

Маск 9.2 хувийг эзэмших болсон нь ил болсны дараа Твиттер компани түүнийг төлөөлөн удирдах зөвлөлдөө урьж байв.

Гэтэл үүнээс тав хоногийн дараа Маск дээрх саналаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Татгалзсан шалтгаан нь өнөөдөр тодорхой болж байна.

 

Эх сурвалж: Business Insider

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа