Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

У.Хүрэлсүх: Монгол Улс органик хүнс экспортолдог орон болох бүрэн боломжтой

Нийтэлсэн

Төрийн ордонд өнөөдөр /2022.04.15/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган болж байна.

Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлж байна.

Тэрбээр “Өнгөрсөн гурван жил олон зүйлийг ойлгуулж мэдрүүллээ. Бас бидэнд олон боломжийг ч олгосон байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс өөрсдөө юм аа бүтээж, өөрсдөө хоолоо хийж идэх цаг болсон гэдгийг мэдрүүллээ. Дэлхий нийт ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг бодож байна. Хил хязгаар хүндрэлтэй байгаа. Манай улс цар тахлаас болж хилээ хааж байсан. Дараа нь нислэгүүд цуцлагдаж байсан. Гаднаас иргэдээ татаж авсан. Үр дүнд нь цар тахлыг хилийн чинадад барьж чадаж байсныг мэдэж байгаа, та бүхэн. Одоо бол биднээс үл шалтгаалсан хүндрэл үүсч байгаа, ойлгож мэдэж байгаа бид. Импортоос экспортод шилжих шаардлагатай байна. Үүнийг маш яаралтай хийх хэрэгтэй байна.

Эх орноо эрчим хүчний найдвартай үүсвэрээр хангаж, цаашлаад экспортолдог улс болох ёстой. Нефт, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Энэ хоёр бол амин чухал асуудал. Гуравт, үндэсний бүтээгдэхүүнээр дотоодоо бүрэн хангаж, органик хүнс экспортлогч орон болох шаардлагатай. Хүнд, хөнгөн үйлдвэрийг барьж байгуулах хэрэгтэй байна. Авто зам, төмөр зам, агаарын зам зэрэг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээтэй болох ёстой. Цаашлаад Дорнодоос Ховд хүртэл хэвтээ тэнхлэгийн төмөр замыг тавих ёстой. Төмөр замыг дагаж амьдрал цэцэглэдэг, хот тосгон бий болно. Цахим үндэстэн, дижитал Монгол болох ёстой. Энэ ажил явж байгаа. Уул урхай, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж харж байна. Банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Орон зайн оновчтой бүтэц, сууршлын зөв тогтолцоотой хотыг байгуулж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай. Ногоон Монгол болох зэрэг томоохон 10 зорилтыг хэрэгжүүлж байж Монгол Улс хөгжинө” хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ