Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Шинэбаатар: Архи зарахгүй үед 20 дуудлагатай л хонож байсан

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан. Тиймээс энэ удаагийн “Өглөөний зочин”-оороо Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Шинэбаатарыг урьж, архидалт болоод тухайн дүүрэг дэх гэмт хэрэг, зөрчил, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар ярилцлаа.


-Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ямар, ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж, санаачилж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Дүүргийн ИТХ-д хуулиар чиг үүргийг нь зохицуулж өгсөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэж байдаг. Тухайн нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллага дээр энэ зөвлөл ажиллаж, Хууль зүйн яаман дээр төв зөвлөл нь ажилладаг.

ИТХ-ын даргаар ахлуулсан тус зөвлөлд дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэс, нэг, хоёрдугаар хэлтсийн удирдлагууд, газрын дарга нар ордог юм. Өмнө нь энэ салбар зөвлөл зөвхөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмж­лэг үзүүлэх зорилгоор явж ирсэн бол өнгөрсөн жил орсон хуулийн өөрчлөлтөөр хууль, хяналтын байгуул­лага болгосон. Тэгэхээр шүүх, прокурор, мэргэжлийн хяналт гээд арай өргөн хүрээг хамардаг болж байгаа юм. Манай энэ зөвлөл өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа санал, санаачилгыг тогтмол дэмжиж ирсэн. Хамгийн сүүлд архидан согтуурахтай тэмцэх, бууруулахын тулд дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ярилцсан.

Мөн гудамж, олон нийтийн эргүүлүүдийг хороо бүр дээр ажиллуулдаг. Өмнө жилүүдэд эдгээр эргүүлийг 700 гаруй хүн хийж байсан ч энэ жил төсөв хөрөнгөөсөө шалтгаалаад 400 орчим хүн ажиллаж байна. Мөн цар тахлын хүнд үед алба хаагчдын дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэхэд ажиллаж байгаа хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг хантааз, хувцас хэрэглэлд шаардагдах төсвийг салбар зөвлөлөөс шийдвэрлэдэг. Өнгөрсөн жил гурван машин өгсөн. Ингэж цагдаагийн алба хаагчдаа дэмжих нь тэдний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд маш сайн дэм тус болдог.

-Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийг хороо тус бүрээр гаргадаг гэж байсан?

-Ер нь салбар зөвлөлөөс бүх талаар дэмжиж байгаагийн хариуд бид бүхэн сар бүр тайлангаа тогтмол гаргаж өгдөг. Эрүү, хэв журмын цагаан мэдээг хороо тус бүрээр нь гаргаад, танай хороон дээр ийм асуудал гарлаа. Үүн дээр цагдаагийн байгууллагатайгаа яаж ажиллаж болох вэ гэдгийг ярилцаад, шийдээд явж байгаа. Ингэж мэдээг хороо бүрээр нь ангилж гаргаснаар тухайн бүс нутагт ямар гэмт хэрэг, зөрчил давамгайлж байна. Үүний учир шалтгаан нь юу байна гэдгийг тодруулахад тус болдог. Дээрээс нь явган болон машинтай эргүүлээ яг хаана байрлуулах, сургуулиудад хүүхэд хамгаалагчаа ямар байдлаар ажиллуулах вэ гээд олон зүйлийг шийдэхэд хэрэгтэй байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэргүүдэд зөвхөн дан ганц хариуцлага тооцсоноор бүх зүйл шийдэгдчихдэггүй.

-Зарим асуудлыг хүчээр шийдэж болдоггүй гэдэг байх аа?

-Яг тийм. Тэгэхээр гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хамтарсан багаа төрөл бүрийн сургалтад хамруулдаг, тэднээрээ тухайн гэмт хэргийг үйлдээд байгаа хүмүүстээ хэлж ойлгуулдаг байх хэрэгтэй байж мэднэ. Ер нь бид хэтэрхий их хариуцлага яриад ирэхээр мөнгөн торгууль, баривчилгааны ард гэр бүлд нь санхүүгийн асуудал, хадмынхны зүгээс ирэх дарамт зэрэг үүсээд байдаг. Ингээд ганцхан баривчлах заалттай болохоор тэр нөхрийг 30 хоног баривчлаад хорьчихоор үлдэж байгаа үр хүүхэд, хань ижил нь өрхийн орлогогүй болчихдог байдал маш их. Ингэхээр нөгөө хүчирхийлэлд өртсөн хүн маань дахин өөр дарамтад орох, дуудлага мэдээллээ өгөхөө болих зэрэг эрсдэлтэй. Харин үүнийг эргэж хараад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх заалт дээр нөлөөлөх, торгох, баривчлах гэсэн сонголттой болгохоор болж байгаа нь сайн хэрэг.

-Танайх бол яг нийслэлийн төвийн дүүрэг. Тэгэхээр архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд олонтой байх. Энэ нь гэмт хэргийн гаралтад нөлөөлдөг үү?

-Дүүргийнхээ онцлогоос шалтгаалж байгаа зүйл бий. Гэхдээ баруун, зүүн талд байгаа хоёр том дүүрэгтэй харьцуулахад манайх тодорхой төрлийн гэмт хэргүүдэд харьцангуй бага. Нөгөө талаараа бас харьцангуй их ч байна. Манай дүүрэгт залилах төрлийн гэмт хэрэг их гарах болсон. Ингэснээр нийгэм болоод хувь хүн, албан байгууллагад үзүүлсэн хохирлын хэмжээ нь их гардаг. Энэ нь төр засгийн байгууллагууд, виз гаргадаг газрууд байдаг нь ч нөлөөлдөг. Гэхдээ сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор гайгүй байна. Харин энэ төрлийн залилан нь гайгүй болохоор цахим залилангийн гэмт хэргүүд өсөж эхэлсэн.

Түүнээс биш хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргүүд нь дээрх дүүргүүдээс бага гардаг. Энэ нь бас амьдралын боломжтой холбоотой ч байх. Харин дүүргийн төв хэсэг буюу уушийн газруудын ойролцоогоор хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг их гарч байна. Тэгвэл гэр хороололд ахуйн хүрээний архидалт ихтэй. Яг архины хамааралтай, бүртгэлтэй хүмүүс төвийн хорооны нутаг дэвсгэрт ч бий.

Албан ёсны хаягтай, ажил эрхэлдэг, эргэн тойрондоо асуудал үүсгэдэггүй мөртлөө архины хамааралтай хүмүүс байдаг. Тиймээс эдгээр хүмүүстэй ч гэсэн анхаарал хандуулж, архины хэт хэрэглээг бууруулахын тулд ажиллах хэрэгтэй байгаа юм. Тийм ч болохоор Ерөнхий газрын энэ жилийн үндсэн зорилгыг иргэдийн оролцоог энэ ажилд нэмэгдүүлж ажиллахаар тусгасан. Камерын хяналт давуу талтай ч хүн шиг зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх сэдэл өгөхгүй шүү дээ.

-Та түрүүн яриандаа салбар зөвлөлд мэргэжлийн хяналтын бай­гуул­лага ордог болсон гэлээ. Тэгэхээр манай улсад хамгийн хяналт­гүй байж мэдэх, бусдыг хордуулж, архинд донтуулдаг байж болох зүйл бол хэт хямд үнэтэй архи. Эдгээр архины орц найрлагад хяналт тавьж байв уу. Ямар дүн гарч байсан бэ?

-Одоогоос хоёр жилийн өмнө бид энэ асуудлыг олж харсан. Дүүргийнхээ нутаг дэвсгэрийн найман нэрийн дэлгүүрүүдэд 5-8 төрлийн архи 2000-8000 төгрөгийн үнэтэй. Тэдгээр архийг нэг литр, 750 граммаар савласан байдаг юм билээ. Тиймээс прокурор, татвар, мэргэжлийн хяналттайгаа хамтраад нэмүү өртөг шингэсэн, татварын акцтай бүтээгдэхүүн яаж ийм хямдхан байгаа юм бэ. Энэ нь өөрөө стандартад нийцэж байгаа юу.

Хотын төвийн дэлгүүрүүдэд худалдаалдаггүй мөртлөө гэр хорооллын дэлгүүрт зарж байгаагийн зорилга юу вэ гээд олон асуулт гарсан. Ингээд таван төрлийн архийг гаргаад бүгдийг нь хурааж, шинжилгээ явуулахад хоёр архиных нь орц найрлага хэвийн хэмжээнд хүрэхгүй байсан. Харин энэ архийг үйлдвэрлэдэг хоёр газар Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байсан. Харамсалтай эцсийн дүгнэлт нь жаахан хангалтгүй гарсан. Үүнээс болоод нөгөө хоёр үйлдвэр нь гомдол гаргасан. Харин энэ шалгалтын дүнгээ би тухайн үед нь нийслэлийн цагдаа дээр танилцуулсан. Ийм асуудал манай дүүрэг дээр байгаа юм чинь хотын өөр дүүргүүд, орон нутагт байж болно шүү дээ.

-Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг далимдуулаад манай улс архи, спиртнийхээ нэр төрлийг сайтар шалгаад хүний биед хортой, хоргүйг нь нэг тийш нь болгоод аваасай гэж бодох юм?      

-Шалгалтынхаа дүнг тухайн үед дүүргээс сонгогдсон гишүүддээ танилцуулж л байсан. Одоо харин төрийн тэргүүн маань зарлиг гаргаад савлагаа, граммын хэмжээг өөрчлөх гэж байгаа нь сайн хэрэг. Манай улсын цагдаагийн байгууллагаас хийсэн архидан согтуурахтай хийх тэмцэл, судалгаа, мэдээлэл ч энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс судалгаа, мэдээлэлд нь ч хамтран ажиллах боломжтой.

Нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундааны үйлдвэрүүдэд салбар зөвлөлөөрөө дамжуулан байнга хяналт тавиад байж болно. Мөн төр засгаас архины эмчилгээ явуулдаг газруудынхаа тоог нэмэгдүүлье гэж байна. Тэгээд ч архи зардаг өдөр, зардаггүй өдрийн дуудлага мэдээлэл газар тэнгэр шиг ялгаатай байдаг. Одоо бид хоногтоо 100-аас дээш дуудлагатай хонож байхад цар тахлын хөл хориогоор архи худалдан борлуулахгүй байхад 20 дуудлагатай л хонож байлаа шүү дээ.

-Зохисгүй хэрэглээтэй тэмцэхийн тулд ер нь таныхаар яах ёстой юм бэ?

-Сар бүрийн 01-ний өдөр архи худалдан борлуулсан эсэхийг тухайн дэлгүүрийн камерийн бичлэгийг ухраан үзээд, хяналтаа тавиад болдог байсан. Харин одоо торгох, баривчлах гэхээсээ илүүтэй ухамсарлуулдаг, татгалзуулдаг болох хэрэгтэй. Бүр цаашдаа салбар зөвлөлөөрөө дамжуулаад урамшуулдаг арга хэлбэр ч байж болох юм.

-Хүнсний дэлгүүр бүрдээ шахуу архи зараад байдгийг болиулахаас эхлэх ёстой юм болов уу. Энэ чинь сэдэл төрүүлж байгаа нэг хэлбэр байж болох уу?

-Хүнсний дэлгүүр архи зарахын тулд найман нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл авдаг. Гэтэл хажууд нь зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүнсний орлого архи, тамхи зардгаасаа хэд дахин бага байхаар л болохгүй болчихоод байгаа юм. Уг нь хүнсний дэлгүүрүүд архи, тамхи зарахгүй байж гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой боловч орлого, амьдралын боломжоо харахаад энэ үзэл бодол болон төлөвшин болоогүй л байна.

-Нэг зүйлийг сонирхоод асуухад, хохирлынх нь хэмжээ 300 мянган төг­рөг хүрэхгүй бол Зөрчлийн тухай хуулиар хэргийг нь шийддэг болс­ноос хойш халаасны хулгай ихэссэн гэж байсан. Энэ үнэн болов уу?

-Халаасны хулгайн гэмт хэрэг хуулийн заалтаас гадна дагнаж мөрдсөн нэгж нь хэдэн жил зөвхөн энэ нэгж л энэ хэрэгтэй тэмцэнэ гэсэн байдлаар явсан ч нөлөөлсөн байх. Мэдээж хуулийн заалт ч нөлөөлж байгаа. Утсаа хулгайд алдсан иргэн 1-2 жил барьснаа хэлэхээр үнэлгээний байгууллагаас 300 мянган төгрөгөөс багаар үнэлэх нь элбэг. Ингэснээр тухайн хэргийг Эрүүгийн бус Зөрчлийн тухай хуулиар шийднэ. Нэг ёсондоо торгох, эсхүл 30 хоног баривчлах заалттай. Ингэхээр тухайн тухайн торгуулиад, үгүй бол 30 хоног баривчлуулчаад энэ гэмт хэргээ дахин дахин үйлдээд байх хандлагатай болчихоод байгаа. Тиймээс үүнийг өөрчилж хулгайлах гэмт хэргийн хохирол хэр байхаас үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байя гэж байгаа юм. Бүгд үнэтэй утас барих боломжтой болчихсон болохоор халаасны хулгайчид маань биеэ зовоохгүйгээр өнөдөр үнэтэй эд зүйлтэй болох боломжтой гэж хараад байна.

Гэтэл уг нь жаахан л анхаарал, сэрэмжээ дээшлүүлчихвэл бүх нийтээрээ сэргийлж болох гэмт хэрэг юм шүү дээ. Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд ихэвчлэн халаасны хулгайн хохирогч болдог. Бүтэлгүйтсэн тохиолдолд биед нь хулгайч халддаг. Хүүхдүүд, ахмадуудынхаа утсыг оосорлож, дотор халаас, цүнх савандаа хийж хэвшсэнээр энэ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж болно. Нэг хэсэг машины толь хулгайлах гэмт хэрэг их гарч байлаа. Тэр үед цагдаагийн байгууллагаас машины толь дангаар нь авч борлуулдаг ченж нартай тулж ажилласнаар энэ гэмт хэрэг буурсан. Тиймээс бид гар утас борлуулдаг зах зээлийг нь ч гэсэн хаяагүй. Манай дүүрэгт байдаг гар утас борлуулдаг хоёр том зах зээлд үнэхээр гаднаас импортоор утсаа оруулж ирдэгүүд нь байх ч хулгайн гар утас дамлан зардаг нь ч байгаа шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио13 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио14 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио14 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио14 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ