Бидэнтэй нэгд

Улс төр

Сахал Д.Эрдэнэбилэгийн савраас МИК-ийг салгая

Нийтэлсэн

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Монголын ипотекийн корпорацитай холбоотой ноцтой мэдээллийг олонд түгээж, хөрөнгө мөнгө ихтэй хүмүүсийн ундууцлыг хүргэв. Учир нь, МИК гэх том байгууллага орон сууцтай болохыг мөрөөдсөн олон ч хүний зүрхэнд шар ус хуруулж, тэдний байртай болох гэсэн хүслийг мохоож буй “даам” гарсан газар. Ингэж хэлэхийн учир нь МИК-ийн 85 хувийг арилжааны банкууд эзэмшдэг. Тэр 85 хувийн ихэнхийг ХХБ буюу олноо “Сахал” хэмээн алдаршсан Д.Эрдэнэбилэг эзэмшдэгт хамаг учир оршиж буй.

Энэ том мангастай “байлдах”-ын тулд Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байх үеэсээ эхэлж тооцоо судалгаа хийсний үндсэн дээр 8 бас 6 хувийн ипотекийн зээлийг 4 хувь руу оруулах боломжтой хэмээн ярьж байсан удаатай.

Тиймээс л тэрбээр эдийн засаг хүнд, иргэд нь ипотекийн 8, 6 хувийн зээлээ төлөх нь бүү хэл өдрийн хоолоо яаж залгуулах вэ гэсэн хүндхэн байдалтай буй энэ цаг үед дахин энэхүү асуудлыг хөндөн ярьсан нь иргэдээ бодсон зөв алхам хэмээн үзэх хүн олон байна.

Учир арилжааны банкны зээлийн хүүнд дарлуулж байгаа маш олон зээлдэгч 4 хувийн зээл рүү орох, шинээр байр авахыг хүссэн олон залуус хүсч буй нь ойлгомжтой.

Тийм ч болохоор өчигдөр Шадар сайд С.Амарсайханы мэдээллийн дараа иргэд сошиалаар үзэл бодлоо уралдуулж, ипотекийн зээлийн хүү 4 хувь руу орох боломжтой эсэхийг олны танил эдийн засагчдаас ч асууж байгаа харагдав.

Яг үнэндээ арилжааны 12 банк нийлсэн энэхүү том зээлийн ард ядарсан иргэдээ хүүгээр дарамталж тэднийг насаар нь өр зээлтэй байлгаж тэдний өгсөн хүүний мөнгөөр хөлжиж буй олигархууд бийг хүн бүхэн мэднэ.

Мэдээж өргөс авсан юм шиг яг одоо ипотекийн зээлийн хүүг 4 хувь руу оруулах боломж байхгүй ч энэхүү ажил аажимдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяанд байсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг төрд авч чадсан шиг ажил хэрэг болох нь ойлгомжтой.

Үүгээр ч зогсохгүй Монголбанкны зүгээс ч зээлийн хүүг 4 хувь руу оруулах боломжтой гэдгийг Засгийн газарт мэдэгдэж өчигдрийн мэдээллийг хийсэн тухайг эх сурвалж мэдээлж байв.

Энэхүү гэнэтийн мэдээлэлд цочирдсон МИК-ийнхэн яаран сандран мэдэгдэл гаргаснаа дараа нь залруулга гэж гаргаад түүндээ Шадар сайдыг буруутгаад амжив. Үүгээр ч зогсохгүй улсын өмч болгоныг дээрэмдэж авсан “Сахал” Д.Эрдэнэбилэгийнхэн зарим нэг хэвлэлээр өөрсдийгөө хамгаалсан мэдээ мэдээллийг цацуулж С.Амарсайханыг ч муухай харагдуулахыг мартсангүй. Түүний хийсэн мэдээллийн дараа зарим нэг хэвлэлүүд ар араасаа дуугаа авалцаж адилхан утга санаатай МИК-ийг магтан дуулсан мэдээллийг цацаж тус газрыг өнгөрсөн хугацаанд “550 сая орчим ам. долларын хөрөнгийг гаднаас татсан” гэж ирээд олны тархийг угаахыг оролдов.

Харин ч Монголбанк ипотекийн зээлд зориулж 2013 оноос хойш 5.2 их наядын санхүүжилтийг арилжааны банкуудад хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Монголбанк зээлийн хүүгээ 4 хувиар тооцож байсан гэсэн үг. Тухайлбал 2020 оны 10 дугаар сард ипотекийн санхүүжилтэд өөрчлөлт орсноор зээлийн хүү 6 хувь болон буурсан. Уг нь энэхүү зээл дахин доошлох боломж байсан ч МИК үйл ажиллагааны 1.6 хувийн шимтгэл аваад зогсохгүй арилжааны банкууд бас л үйлчилгээний хөлсөө нэмж 6 хувь болгосон гэдгийг эдийн засагчид тухайн үед ярьж байсан.

Угтаа бол Монголбанк гаргаж буй санхүүжилтэндээ 1 хувийн хүү тооцсон ч энэ нь иргэдийн гар дээр 6 хувийн хүүтэй зээл болон очсон гэсэн үг. Бүр энгийнээр тайлбарлахад МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг одоогийн 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой юм.

Өдгөө монголчуудыг шулж амьдарсан МИК гэх ченжийн үүрэг гүйцэтгэгч уг байгууллага “Сахал” Д.Эрдэнэбилэгийн ХХБ-ны байранд үйл ажиллагаагаа явуулдаг, түүний халаасны газар гэдгээ ч нотлон харуулсан.

Ямартай ч Монголын өөдтэй болгоныг ховх сорж бүх салбарт монополь байсаар ирсэн “Сахал” Д.Эрдэнэбилэгийн савраас МИК гэх том газрыг салган авч чадвал иргэдэд 8 ба 6 хувийн зээлээс 4 хувь руу буух боломж байна гэдгийг олон хүн ойлголоо, харлаа. Тиймээс Шадар сайд С.Амарсайханыг мөнгөтэй хүмүүст нүдүүлээд ч болов ипотекийн зээлийн хүүг 4 хувь руу оруулах алхамыг зоригтой хийхийг хүсэх байна.

CGTN мэдээ5 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ24 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ