Нийгэм
ДУНДГОВЬ: Барилга, байгууламжийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв
Дундговь аймгийн хэмжээнд удаашралтай байгаа барилга байгууламж болох Сайнцагаан сумын “Ахмадын өргөө”, “Цэнгэлдэх хүрээлэн”, “Нэгдсэн эмнэлэг”, Гурвансайхан сумын “Дотуур байр”, Говь-Угтаал сумын “Спорт зал”, Дэлгэрцогт сумын “Соёлын төв”, Цагаандэлгэр сумын “Соёлын төв”, Эрдэнэдалай сумын “Сумын төвийн 2 км хатуу хучилттай авто зам” ажлуудыг гүйцэтгэж буй “Зуут констракшн” ХХК, “Бум констракшн” ХХК, “Хэрмээдэй” ХХК, “Өлзий хутгийн наран” ХХК, “Тэнгэрийн тэмдэг” ХХК, “Цагаан бургалдай” ХХК, “Одда тайж” ХХК-уудын удирдлага, төлөөллүүдтэй өчигдөр /2022.04.18/ аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж нар уулзан, ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудад үлдэгдэл хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох яамдад хүсэлт гаргах үүрэг өгсөн байна.