Дэлхий

Зеленський: Оросын цэрэг Донбасс руу довтолж эхэллээ

Нийтэлсэн

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын зэвсэгт хүчин Донбасс руу довтолж эхэлсэн талаар мэдээлжээ.

“Оросын зэвсэгт хүчин эртнээс бэлдэж ирсэн Донбассын тулаанаа эхлүүлснийг мэдэгдэж байна. Оросын арми цэргээ тэнд төвлөрүүлээд байна. Бид өөрсдийгөө хамгаалж, тэмцэх болно. Бид тэдэнд Украинтай холбоотой юу ч өгөхгүй” хэмээн Зеленьский өчигдөр болсон видео мэдэгдэлдээ хэлжээ.

Тэрээр “Украины дорно болон өмнөд хэсэгт Оросын цэрэг сүүлийн үед илүү бодлоготойгоор халдах гэж оролдож байна. Манай улсын батлан хамгаалах салбарын сул талыг эрэлхийлж, тийшээгээ гол хүчин чадлаа төвлөрүүлэн нэвтрэхийг оролдож байна” гэжээ.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Андрей Ермак дайны хоёр дахь үе шат эхэллээ гэв.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version