Энтертайнмент
Сонгомол: М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Өнөөдөр Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спорт цогцолборт Азийн аварга шалгаруулах сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Эхний өдөр сонгомол барилдааны 55, 63, 77, 87, 130 кг-ын барилдаануудтай.
Манай улсаас Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн төрөлд 55 кг-д М.Даваабанди, 63 кг-д Д.Балжинням, 77 кг-д О.Сүлдхүү, 87 кг-д Л.Батбаяр, 130 кг-д Д.Хүдэрбулга нар барилдлаа.
Сонгомол бөхийн 55 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 2015 оны залуучуудын, 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Амангали Бекболатовт 1:7-гоор ялагдав. Ингэснээр манай бөх үдээс хойш нээлтийн ёслолын дараа 18.00 цагаас Энэтхэгийн Аржун Халакуркитай хүрэл медалийн төлөө хүч үзнэ. 87 кг-д Л.Батбаяр Энэтхэгийн Кумар Сүнилтэй мөн медалийн төлөө барилдана.
Монголын чөлөөт бөхийн холбоо