CRI Монгол радио
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулганд видео илтгэл тавив
4-р сарын 21-нд нээгдсэн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны жил тутмын чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео илтгэл тавив.
Энэ оны чуулган нь “Цар тахал ба дэдхий: Дэлийн хөгжлийг хамтаар ахиулж, хамтын ирээдүйг цогцлоое” уриан дор “оффлайн+онлайн” хэлбэрээр явгадаж, Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Балбын ерөнхийлөгч Бидя Деви Бхандари, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Казахстаны ерөнхий сайд Алихан Смайлов, Лаосын ерөнхий сайд Пханкхам Випхаван, Олон Улсын Валютын Сангийн ерөнхий захирал Кристалина Георгиева нарын зэрэг улс орнууд болон олон улсын байгууллагын удирдагчид мөн видео хэлбэрээр чуулганд оролцжээ.
Ши Жиньпин: Хүндрэл бэрхшээлийн өмнө зоригтой байж, уг санаа, ууган зорилтдоо үнэнч тууштай байх хэрэгтэй. Хүнд хэцүү байх тусмаа улам итгэл зоригтой байхыг хүн төрөлхтний түүх бидэнд өгүүлж байна. Ямарваа хүндрэл бэрхшээл түүхийн хүрдийг зогсоож чадахгүй. Сорилтын өмнө бид сөхөрч ухарч болохгүй, харин итгэлээ эрчилж, зоригтой урагшлах ёстой.
Харанхуйг нэвтэлж гэрэл гэгээтэй золгодог. Эв санаа нэгтэй байх бол хамгийн хүчирхэг эрч хүч бол жаргал зовлонгоо хамтатгаж харилцан туслалцах бол хамгийн үр ашигтай арга барил юм. Дэлхийн улс түмэн бол харилцан салшгүй харилцаа холбоотой хувь заяаны нэгдмэл цогц болохоор улс орнууд “энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих” цаг эриний урсгалыг дагаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зөв чиглэлээр урагшилж, өрсөлдөөн сорилтыг хамтдаа давж, сайн сайхан ирээдүйг хамтдаа нээх ёстой.
“Засаглал сайтай бол байнга хөгжиж, замбараагүй байвал хэзээд доройддог”. Аюулгүй байдал бол хөгжлийн угтвар нөхцөл, нийт хүн төрөлхтөн бол аюулгүйн маш нягт харилцаа холбоотой нэгдмэл цогц юм. Хүйтэн дайны сэтгэхүй нь дэлхийн энх тайванд зөвхөн саад болж, дээрэнгүй үзэл, хүчний улс төр нь зөвхөн л дэлхийн энх тайвныг хохироож, эвсэл бүлэг байгуулан сөргөлдөх нь зөвхөн 21-р зууны олон улсын аюулгүй байдалд сорилт учруулах юм.
Дэлхийн аюулгүй, амар амгалан байдлыг ахиулах үүднээс Хятад улс дараах санаачилгыг дурдаж байна: Аюулгүйн хамтын, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой үзэл баримтлалын дагуу дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа хамгаална. Улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бусад орны дотоод засаглалд оролцохгүй байж, улс орнуудын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замнал болон нийгмийн тогтолцоог хүндэтгэнэ. НҮБ-ын дүрэм болон зарчмыг чанд мөрдөж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, ганц талт үзлийг эсэргүүцэж, эвсэл бүлэглэл байгуулан сөргөлдөхгүй байх хэрэгтэй. Аюулгүйн салбар дахь улс орнуудын зүй ёсны ашиг сонирхлыг чухалчилж, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүйн тогтолцоог байгуулж, бусад оронд аюул учруулахаар дамжин өөрийн орныхоо аюулгүйг баталгаажуулахыг эсэргүүцнэ. Яриа хэлцэл, зөвшилцөл зэрэг энхийн аргаар улс хоорондын санал зөрөлдөөн, маргааныг зохицуулж, энхийн аргаар хямралыг зохицуулахад ашигтай бүх хүчин чармайлтыг дэмжиж, давхар стандарт, ганц талын хориг арга хэмжээ зэргийг эсэргүүцнэ. Уламжлалт болон орчин үеийн салбаруудын аюулгүй байдлыг нэгдэлтэй төлөвлөж, бүс нутгийн маргаан, терроризм, цаг уурын өөрчлөлт, интернетийн аюулгүй байдал, биологийн аюулгүй байдал зэрэг даяаршсан асуудлуудыг хамтдаа зохицуулах зэрэг болно.
Дэлхийн бүх улс орон “хувь тавилангийн том хөлөг онгоцон дээр сууж байна”. Давлагааг сөрөн, гэрэлт ирээдүй рүү урагшлахад заавал хамтын хичээл зүтгэх шаардагдана. Харин хэн нэгнийг далайд шидээд орхиж явж болохгүй.
Олон улсын хамтын нийгэмлэг өдгөө ээдрээ будлиантай органик нэгдэл болсон болохоор аль нэг хэсэг, аль нэг “сэлбэг”-ийг салгавал энэхүү том “машин” тэр чигтээ эвдрэх бөгөөд түүнийг салгасан хүн өөрөө ч хохирох болно.
Өнөөгийн дэлхий ертөнцөд ганц талт үзэл, хэт даврагч үзэл нь тэр чигээрээ бүтэлгүй зүйл, салган тусгаарлах, хагалан бутаргах, хэт их дарамт шахалт үзүүлэх нь бүтэлгүй үйлдэл, “жижиг тойрог” байгуулах, хэлбүү үзлийн сөргөлдөөнийг бий болгох нь ёсгүй зүйл юм. Бид өргөн хүрээнд “хамтдаа зөвшилцөн, хамтаар байгуулж, хамтдаа хүртэх” глобал засаглалын үзэл баримтлал хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бадруулж, өөр өөр соёл иргэншлийн солилцоог дэмжих ёстой. Түүнчлэн олон талт үзэл баримталж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалах ёстой. Тэр дундаа эрх тэгш байх, хамтран ажиллах, итгэл найдвартай байх, хуулийг дээдлэх, улс орны засаглал зэрэг талаар том гүрнүүд үлгэр жишээ болж, том гүрний дүр төрхөө харуулах ёстой.
Азийн ард түмэн дайн дажны хор уршгийг ханатал амссан болохоор энх тайван, хөгжил ямар их чухал гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ. Өнгөрсөн хэдэн арван жилд Азийн бүс нутаг ерөнхийдөө тогтвортой байж, эдийн засаг тасралтгүй хөгжиж, улмаар “Азийн гайхамшиг”-ийг бүтээсэн юм. Ази тив өөдтэй байж л дэлхий нийт улам сайн хөгжинө. Тиймээс бид Ази тивээ улам сайн сайхан бүтээн байгуулж, уян хатан чанар, оюун ухаан, эрч хүчээ улам сайн харуулж, дэлхийн энх тайвныг тогтворжуулагч, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, хамтын ажиллагааны шинэ өндөрлөг болохын тулд чармайх ёстой.
Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал нь “тэнгэрээс буусан” үнэгүй зүйл биш, мөн ч аль нэг орны “хандив” биш, харин ч бүс нутгийн улс орнууд хамтдаа хичээн зүтгэсний үр дүн юм. Өнөөдөр Ази тивээс анх дурдагдсан “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”, “Бандунгийн үзэл баримтлал” улам бодит ач холбогдол өгч байна. Бид харилцан хүндэтгэж, шударга голчоор харилцан ашигтай байж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг чанд мөрдөн, хөрштэйгөө найрсаг байх бодлого хэрэгжүүлж, хувь заяагаа өөрийнхөө гарт чанга атгах хэрэгтэй.
Яриа хэлцлээр “тэг нийлбэртэй тоглоом”-ыг орлуулж, нээлттэй, хүртээмжтэй хамтын ажиллагаагаар хаалттай түгжмэл байдлыг орлуулж, солилцоо, харилцан туршлага судлах замаар ганцаардмал байдлыг орлуулах нь Ази тивд байх ёстой оюун ухаан, уур амьсгал юм. Том жижиг, хүчтэй хүчгүй, сул дорой, аль эсвэл бүс нутгийн гадна дотно гэлтгүйгээр улс орон болгон л Азид эмх замбараагүй байдал үүсгэх биш, харин гэрэл гялбаа нэмэрлэж, хамтдаа энх тайван хөгжлийн замаар замнаж, харилцан зөвшилцөн, хамтран ажиллаж, хамтаар амжилтад хүрч, эв нэгдэлтэй, дэвшин хөгжсөн Азийн том гэр бүлийг бий болгох ёстой гэжээ.