Энтертайнмент

Боксын домог Майк Тайсон нисэх онгоцонд хүн зоджээ

Нийтэлсэн

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга асан Майк Тайсон өнгөрсөн Лхагва гарагт Сан-Франциско хотоос Флоридагийн чиглэлд хөөрөх гэж байсан нисэх онгоцонд нэгэн зорчигчийг зоджээ.

Сошиал орчинд тарсан дүрс бичлэгт Тайсон арынхаа суудалд суусан эрэгтэйн нүүр рүү дараалан цохиж байгаа нь бичигдсэн байна.

Гэрчүүдийн мэдээлснээр “Төмөр Майк” эхэндээ зорчигчидтой найрсаг харилцаж байсан гэнэ. Харин арын суудлын зорчигч эрэгтэйн яриа түүнийг залхааж, ярихаа зогсоох хүсэлтийг нь хүлээж аваагүй тул цохиж эхэлжээ.

Зодуулсан зорчигч 55 настай экс аваргын суудлын араас тасралтгүй яриа өдөж байсныг хүмүүс гэрчилсэн байна.

Уг хэргийн дараа Тайсон хөөрөхөөс нь өмнө онгоцноос бууж явжээ.

Цагдаагийн газар, JetBlue агаарын тээврийн компани, Тайсоны төлөөлөгчийн зүгээс одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Майк Тайсон нь түүхэнд хүнд жингийн хамгийн шилдэг боксчдын нэгд тооцогддог. Тэрбээр танхай үйлдлүүдээрээ алдартай нэгэн юм. 1997 онд Тайсон өрсөлдөгч Эвандер Холифилдийн чихийг тас хазаж байсан бол дараа нь хар тамхи, хүчингийн зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдож байжээ.

Эх сурвалж: AFP

Exit mobile version