Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Пунсалмаа: Үйлдвэрлэгч орон Вьетнам “Ковид”-ын цаг үед ч эдийн засгаа 6.9 хувиар өсгөж чадлаа

Нийтэлсэн

Эмэгтэйчүүд ба бизнес эрхлэх эрх чөлөө, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлэг бодлого үйл ажиллагаа гэсэн сэдвээр УИХ-ын дэд даргын зөвлөх, уг нөлөөллийн бүлгийн зохицуулагч, “Мongol made”-ийг үүсгэн байгуулагч Бадамдоржийн Пунсалмаатай ярилцлаа.

-Иргэдийн тэр дундаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо буюу бизнес эрхлэх эрх чөлөөг дэмжих шаардлага байна уу?

-Монголд өнөөдөр эмэгтэйчүүдэд ажил эрхлэхэд хаалттай хязгаарласан хууль болон соёлын ялгаа уг нь бага. Бид илүү таатай дэмжлэг хүсээд байгаа юм. Эмэгтэйчүүдэд байгалиас өгөгдсөн үүрэг болох үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд хөдөлмөрлөх цагаасаа, амжилт гаргах боломжоосоо ухралт хийх шаардлага гарч  байдаг. Тэр алдагддаг хугацааг нөхөх боломж байна уу гэдгийг л бид эрэлхийлж байгаа юм.

Сүүлийн үеийн судалгааг харахад 10-аадхан жилийн өмнө эрчүүд болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин ойролцоо байсан бол өнөөдөр энэ түвшин арван пунктээр ухарч, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ердөө л 50 хувьд хүрчээ. Үүний үндсэн шалтгаан нь цар тахал, цэцэрлэг сургуулийн хүртээмж юм. Үүнийг нэмэгдүүлээд ирэхтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт дагаад өсдөг нь олон улсын судалгаануудаас  харагддаг. Манайд өнөөдөр цэцэрлэгийн насны 220 мянга орчим хүүхэд байгаагаас 120 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа. Үүнийг дагаад ээжүүдэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хувиараа хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага гарч буй юм. Тиймээс иргэд гэрээсээ ажил хийж боломж бололцоог эрэлхийлэн, гараас гарт хүргэгдэх худалдаагаар дамжуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэхийг сүүлийн үед илүүд үзэх болсон. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг анзааран, яаралтай худалдааны тухай болон бусад хуульд эдгээр асуудлыг хуульчилж, иргэдэд нийгмийн даатгал бодуулах нэгдсэн тогтолцоо, цаашлаад банкны зээл, ипотекийн боломж бололцоогоор хангах хэрэгтэй байна.

Ингэснээрээ мөн дэлхийн томоохон компаниуд Монголд үйл ажиллагаа нээхээр орж ирэх үед нь албан ёсны зөвшөөрөл олгох замаар улсын төсөвт ч хувь нэмэртэй өөрчлөлт болно гэж харж байгаа.

-Үйлдвэрлэгч бус, хэрэглэгч орон гэдгээ өнгөрсөн хоёр жилд бид илүүтэй мэдэрлээ. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд олон ажиллаж байна. Бидэнд үйлдвэрлэгч орон болох боломж бий юү?

-Тогтвортой хөгжлийн гол тулгуур бол үйлдвэрлэл шүү дээ. Дэлхийн тэргүүлэх орнууд ийм л замналаар хөгжсөн. Харин сүүлийн үеийн нэг хөгжлийн тренд бол эдийн засгийн томоохон урсгалаа даган зангилаа инновацын хаб бүс болж хөгжих хандлага бий болоод байгаа.

Манайд эдийн засгийн бүтцийн харьцаа алдагдсан юм шиг гэж харагддаг. Уул уурхайн нөгөө талд үйлчилгээний салбарууд л эрчимтэй хөгжиж байна. Энэ байдлыг шинжээчид хасагдах үр өгөөж буюу эдийн засаг яваандаа удаашрах, цалин хөлсний хэмжээ буурах байдал ажиглагдана гэж үздэг л дээ.

Тэгэхээр энэ байдлыг батлах гэсэн мэт, “ковид” нүүрлээд ид сандралдаж байх үед бид хил, гаалиас хамааралтайгаа бүгд харж, амны хаалтаа ч өөрсдөө үйлдвэрлэхгүй байгаагаа гайхацгаах болсон. Тэгтэл бидэнтэй ижил гараанаас гарсан Вьетнам улс гэхэд өчнөөн тооны амьсгалын аппаратууд үйлдвэрлэж дэлхийд нийлүүлж эхэлсэн жишээтэй. Ийм ялгаатай бодлогын үр дүнгүүд харагдаж эхэлсэн. Эцэст нь үйлдвэрлэгч орон Вьетнам “ковид”-ын цаг үед ч эдийн засгаа 6.9 хувиар өсгөж чадлаа. Цаашид ч тогтвортой өсөх хандлагатай болчихлоо. Бид тэднээс суралцах хэрэгтэй байна.

-Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугиан намжаагүй байна. Гэтэл бичил бизнес, өрхийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч эмэгтэйчүүдэд зээл олдохгүй, олон хаалт, саадтай тулгардаг. Та бизнес эрхлэгчийн хувьд ямар байр суурьтай байдаг бол?

-2010 онд 20 хүрэхгүй хувьтай байсан ядуурал 2022 онд 30 орчим хувьтай болсон. Ядуурал хурдацтай өсөөд байгаагийн цаад шалтгаан нь ажилгүйдэл. Судалгаагаар ажилгүйдлийн түвшин найман хувьтай байна. Үүнийг хөдөлмөр оролцооны нь хувиар тооцож, нийт нийгмийн даатгал төлсөн иргэдийн тоог хөдөлмөрийн насны иргэдтэйгээ харьцуулаад үзэхээр 50 хувь нь ажилгүй гэсэн үзүүлэлт гарна. Үлдсэн иргэд нь  халамжийн тогтолцоонд оршиж байгаа, эсвэл өөрөө өөртөө ажлыг байр бий болгож яваа хүмүүс. Тэгэхээр эдгээр хүмүүст олгогдох боломжийг Хөгжлийн банк үгүй хийлээ. Монгол Улс үнэндээ үйлдвэрлэлийн салбараа анзаарахгүй, тоохгүй байгаа юм уу гэхээр үгүй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, батлан даалтын сан, хөдөө аж ахуйн сан маш олон ажиллаж байна. Хангалтай их төсөл хөтөлбөр явагддаг ч үр дүн нь иргэдэд, жинхэнэ эздэд нь очихгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Яагаад очдоггүй юм бэ гэдгийг асуудал болгож тавиад улс нийтээрээ хэлэлцэж байна. Цаашид яаж ажиллах вэ гэж харахдаа энэ олон сангийн үйл ажиллагааг шилэн, нээлттэй болгох хэрэгтэй. Ингэж байж хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. Жишээ нь, АНУ-ын Жижиг бизнесийг дэмжих газар, хувийн компаниудыг дэмжих зорилгоор жил бүр Холбооны нөөцийн сангаас 20 тэрбум ам.долларын зээлийн баталгаа олгож байдаг. Мөн Сингапур болон БНХАУ шинээр нээгдэж байгаа компаниудаа эхний таван жил татвар, хураамжаас нь чөлөөлж дэмжлэг үзүүлж шинэ старт-аппуудаа хөл дээр нь босгож авцгаадаг. Бид эдгээр аргуудаас нэвтрүүлэх хэрэгтэй, сайн туршлагууд шүү дээ.

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлэг байгуулан ажиллуулж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Эмэгтэйчүүдийг дэмжих олон байгууллага байдаг. Эдгээр байгууллагаас нөлөөллийн бүлэг ямар онцлогтой вэ?

-УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн санаачилгаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, эрх зүйн орчныг нь таатай болгох зорилгоор “Тэгш оролцоо-Тэнцвэртэй харилцаа” нөлөөллийн бүлэг байгуулсан. Миний бие зохицуулагчаар нь ажиллаж байна. Нөлөөллийн бүлэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь л гол онцлог гэж хэлж болно. Хууль эрх зүйн орчныг ээлтэй болгоход анхаарлаа хандуулж ажиллах юм. Хийж бүтээе, хөдөлмөрлөе, халамжаас заавал хамааралтай биш, бие даасан байя гэсэн эмэгтэйчүүддээ ямар дэмжлэг төрөөс бий болгох бололцоотой вэ гэдгийг бид харж ажиллаж байна.

-Нөлөөллийн бүлэг байгуулагдсанаасаа хойших хугацаанд ямар ажлууд амжуулав. Гол анхаарлаа юунд хандуулж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг олон асуудлыг судалж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх юм. Хууль эрх зүйн орчныг яаж ээлтэй болгох вэ, олон улсын туршлага ямар байна вэ гэдэгт бид гол анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын онцлогийг шингээсэн эрх зүйн орчныг бий болгоход судалгаа, эдийн засгийн тооцоолуур, хууль эрх зүйн судалгаа хийхээр төлөвлөж байна. Бид нэг сарын хугацаанд бичил бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, шууд худалдаа буюу сүлжээний бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Худалдааны хуульд саналаа тусгуулахыг тэд хүссэн.

Олон улсын худалдааг хуульчилж өгснөөр татварт нэмэртэй, тэнд ажиллагсад нийгмийн халамж хүртэх, банкнаас зээл авах гээд маш олон хүний амьдралын чанар сайжирна.

Харин үйлдвэрлэгч нартай уулзахад нөгөө олон сайхан нэртэй сангаас зээл авч чадахгүй байна. Зээл авах гээд хөөцөлдөхөөр жижиг зүйл дээр унадаг, ухардаг. Бид энэ хүмүүст хүртээмжтэй болгохын тулд юу хийх вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллаж байна. Ээжүүдтэй уулзахад цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг хөнддөг. Хэд хэдэн томоохон бүлэг асуудлыг шийдэх ёстой гэж дүгнэн ажлаа төлөвлөн хийж эхэлсэн. Манай нөлөөллийн бүлэгт олон талын мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд хуульд нэр томьёо оруулах нь чухал гэдгийг олон уулзалт, судалгаанаас харж болохоор байна. Эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг нэр томьёо ороод ирвэл түүнийг дагалдан зүйл заалт, тогтоомжууд нь гарах юм. Микро эдийн засгийн түвшинд эмэгтэйчүүдэд илүү боломж олгосноороо макро эдийн засгийн олон суурь асуудал шийдэгдэнэ гэж харж байна.

-Бизнес эрхлэгч нөлөөллийн бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах хүсэлтээ хаана, хэрхэн илэрхийлж болох бол?

-Шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх замаар бизнес эрхлэх боломж нь өдрөөс өдөрт хумигдаж, саад бэрхшээлтэй тулгарч байгаа эмэгтэйчүүдэд бизнес эрхлэхэд нь эдийн засгийн тэгш боломжоор хангуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэх зорилгыг минь дэмжиж байгаа бүх хүнд нээлттэй. Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэх, уулзалт, хуралдаан зохион байгуулж байна. Оролцох хүсэлтээ гаргаж болно. Нөлөөллийн бүлгийн гишүүн болохын тулд цахим бүртгэлд ч хамрагдаж, бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллээр шуурхай хангуулах боломжтой. Бид фэйсбүүкт “Нөлөөллийн бүлэг” гэсэн пэйж хуудас нээн мэдээллээ оруулж байгаа. Бидэнд саналаа ирүүлж, хамтдаа асуудлаа хэлэлцээд, хууль эрх зүйн орчноо ээлтэй болгоё гэж энэ ярилцлагаар дамжуулах уриалж байна.

Бид савангийн хэрэглээний 50 хувийг хангахаар зорьж байна

-Дотоодын савангийн хэрэглээний 50 хувийг хангахаар зорьж эхлүүлсэн “Mongol made” төслийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх.

-Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаадын орнууд маш их сонирхдог юм билээ. Органик, эко бүтээгдэхүүнтэй орон гэж хардаг. Тийм нүдээр л харж байх шиг, шошгыг нь уншиж үзээд ганц, хоёр химийн орц байхаар буцаагаад өгдөг. Хүнсний бүтээгдэхүүний элсэн чихрийн орцыг хардаг. Дэлхийн улс орнууд химийн бодис, хүнсний нэмэлт, элсэн чихрээс татгалзах хандлагатай болсон нь анзаарагдаж байна. Тухайлбал, Австрали, Зүүн Азийн олон оронд бараа бүтээгдэхүүн ихээр нийлүүлдэг. Яагаад Зүүн өмнөд Азийн орнууд Австралиас хүнс ихээр авдаг вэ гэхээр бүх бүтээгдэхүүндээ элсэн чихэр оруулдаггүй, зөгийн бал хэрэглэдэг юм байна. Манайд ч зөгийн бал, үр тариа гээд бололцоо маш их. Хятад улс гэхэд мэдлэг шингэсэн эдийн засаг гээд технологи руугаа илүү анхаарал хандуулж эхэллээ.

Хүнсний салбараа зарим нэг улс оронд даатгахаар бэлтгэж байж болох юм гэж харж байгаа. Бид үйлдвэрлэж, хөрш орнууддаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ манай бүтээгдэхүүнүүд органик байх ёстой. Гадаад руу гаргах гэхээсээ илүү импортоо бид эхлээд авах ёстой юм байна гэж бодсон. Тэгээд бид савангийн хэрэглээний 50 хувийг хангахаар зорьж ажиллаж байна. 2-3 жил судалгаа хийж, өнгөрсөн жилээс савангийн үйлдвэрлэлээ эхэлсэн. Манай төсөл эхлээд маш хурдан амжилтад хүрчихсэн. Яагаад гэхээр судалгаа, суурьтайд байгаа юм л даа. Манай төслийн дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл ажилладаг.

Олон жил судалсан зүйлээ манай төсөлд шингээж өгснөөрөө 100 хувь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн чанартай бүтээгдэхүүн ийм л байвал амжилтад хүрэх юм байна гэсэн бодлоо би биелүүлж, шингээсэн. Маш том маркетингийн туршлага дээр тогтсон. Мөн ээж нартаа цех байгуулах боломж бүрдүүлсэн. Ээж нар дундаа нэг тоног төхөөрөмж дээр ээлжлэн ирж ажиллах зарчим нь сүүлийн үед дэлхий нийтэд дэлгэрч тренд болоод байгаа хамтын эдийн засгийн загвар юм л даа. Гол санаа нь нэг тоног төхөөрөмжийн ашиглалтыг олон ээлж ирж ажиллах учраас сул зогсолтыг нь нэлээд бууруулж байгаа гэсэн үг юм. Цех байгуулчихад гурав, дөрвөн хүн нэг ээлжид ажиллаад 1500 орчим саван үйлдвэрлэж байна. Өдөрт энэ цех шиг хамгийн багадаа гурван ээлж ажиллах боломжийг бид бүрдүүлсэн. Нэг тоног төхөөрөмжийн бүтээмжийг ингэж өндөрсгөж байна. Тиймдээ ч төсөл маань амжилттай, хурдан явагдаж байгаа. Олон хүний сэтгэл шингэсэн, гараараа бүтээсэн бүтээл байдаг учраас хэрэглэгчдээс урмын үг их ирэх болсонд баяртай байгаа.

-Танай төслийн бас нэг том зорилго бол 1000 эмэгтэйг ажлыг байраар хангах. Өнөөдрийн байдлаар хэчнээн эмэгтэйг ажлын байртай болгоод байна вэ?

-Одоогийн байдлаар 100 орчим эмэгтэйг ажлын байраар хангасан. Энэ жилдээ 250-д хүргэнэ. Боломж олдвол илүү олон ээж нарт хүрч ажиллахыг хичээнэ.

-Импортын саванг нефтийн бүтээгдэхүүний хаягдлаар үйлдвэрлэдэг гэж үнэн үү. Тийм мэдээлэл уншиж байсан л даа. Та бүхний хийсэн савангийн орцыг сонирхож үзэхэд үнэхээр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ гээд бахархах сэтгэгдэл төрсөн.

-Ер бол “Mongol made”-ийн үйлдвэрлэж байгаа саван хүнсэнд хэрэглэдэг өөх, тосноос гаргаж байгаа юм. Хүнсэнд ашигладаг өөх тосыг хэрэглэж байгаа гэдгээрээ дэлхийн худалдааны томоохон сайтуудад ORGANIC SOAP төрөлд багтдаг өндөр үнэтэй бүтээгдэхүүн. Гэхдээ бид импортын савангуудтай өрсөлдөх чадвараа бодон ижил үнээр дотооддоо борлуулж байгаа. Ер нь гадаадаас авчирч буй хэт хямд үнэтэй зарим савангийн эх үүсвэрийг сайн анзаарч харж уншиж үзээд хэрэглэх нь чухал л даа. Химийн бодис, үнэртүүлэгч, хэт хямд тосны бүтэц гээд чанар сул байж болох талтай. Ийм төрлийн савангаар бол хүүхдийн гар, хувцсыг угааж болохгүй. Харшил үүсгэдэг. Цаашид ялихгүй зүйл дээр ч гэсэн харшил нь хөдлөх гээд байдаг болчихдог учраас аль болох органик савангуудаар гар, арьс үсээ угааж байвал эрүүл мэндэд их хэрэгтэй байдаг.

-Танд баярлалаа.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа