Covid-19
Нийслэлд КОВИД-19-ийн эсрэг вакцины III тунгийн хамрагдалт 54 хувьд хүрлээ
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 5, II тунд 11, III тунд 82, IV тунд 61 буюу нийт 159 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын
- I тунгийн хамралт 75.2 хувь,
- II тунгийн хамралт 72.1 хувь,
- III тунгийн хамралт 54 хувь,
- нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,795 (77.4 хувь), 16-17 насны 27,096 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.