Дэлхий
Оросын батлан хамгаалах судалгааны хүрээлэнд гал гарснаас 7 хүн амиа алджээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминОросын Тверь хот дахь Агаарын Зэвсэгт Хүчний Судалгааны Төв Хүрээлэнд өчигдөр гал гарсны улмаас долоон хүн амиа алдаж, 25 хүн түлэгдэж шархаджээ.
Тверь хот нь нийслэл Москвагаас баруун хойд зүгт 180 км зайтай оршдог.
Амь үрэгдсэн хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгааг орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.
Онцгой байдлын албаны мэдээлснээр гал түймэр 2,500 метр квадрат талбайг хамраад байхад нь зогсоож чадсан байна.
Аврагчид Ми-8 нисдэг тэрэгнээс шатаж буй барилгын дээр 10 удаа ус асгасан тухай бас мэдээлжээ.
Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн зарим нь утаанд угаартсан бол зарим нь галаас зугтаж, барилгын цонхоор үсрээд бэртсэн байна.
Урьдчилсан дүгнэлтээр цахилгааны богино холболт гал гарах шалтгаан болсон тухай албаныхан мэдээлжээ.
Тус төв Оросын зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах систем, баллистик пуужингийн судалгаа, хөгжүүлэлтийг хариуцдаг юм байна.