CRI Монгол радио

Сайн хөршийг алтаар солихгүй

Нийтэлсэн

“Хөрштэйгөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэх”, “Сайн хөршийг алтаар солихгүй”, “Холын садан ойрын саахалтыг гүйцэхгүй”… хөрш орнууд хоорондын найрамдалт харилцааг дүрсэлж зүйрлэсэн эдгээр хэлц үгийг Ши Жинпин хөрш орнуудын дипломат харилцааны тухай ярихдаа байнга ашиглагдаг бөгөөд энэ нь шинэ цаг эриний Хятад улсын хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа харилцах дипломат харилцааны хамгийн тод онцлогийг тусгаж байдаг. 2013 оноос нааш “хөрштэйгөө ойр дотно байх, хөрштэйгөө эв нийцтэй байх” дипломат үзэл баримтлалын дагуу Хятад улс хөрш орнуудтайгаа өдөр ирэх тусам нягт харилцаа тогтоосон байдаг.

2013 оны 4-р сард, Ши Жиньпин БНХАУ-ын дарга болсны дараах анхны дипломат үйл ажиллагаа болох Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулган дээр илтгэл тавьж, бүс нутгийн хамтын ажиллагааны тухай үзэл баримтлалаа танилцуулсан юм. Мөн оны 10-р сард ХКН-ын Төв хороо хөрш орнуудын дипломат бодлогын тухай тусгай хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн хамгийн дээд түвшинд энэ тухай төлөвлөгөө гаргасан байдаг. Ши Жиньпин хэлэхдээ, хөрш орнууд Хятад улсын хувьд маш чухал стратегийн ач холбогдолтой. Тиймээс хөрштэйгөө найрсаг байж, харилцан туслалцаж, харилцан ашигтайгаар хамтран ажиллах зарчмыг барьж, хөрш зэргэлдээ бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, улмаар хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг хөрш орнуудад бодитойгоор таниулах ёстой гэжээ.

2014 оны 8-р сард Ши Жиньпин хамгийн ойрын хөрш болох МУ-д төрийн айлчлал хийж, Улсын их хуралд илтгэл тавихдаа, Хятад улс болон хөрш орнуудын харилцааны хөгжлийн талаар үзэл бодлоо танилцуулсан байдаг. Тэрээр, Хятад улс дэлхий дээр хамгийн олон хөрш оронтой улс, энэ бол Хятад улсын хамгийн эрхэм дээд өв мөн. Хятад улс энх тайванч хөгжлийг замыг тууштай баримтлахын зэрэгцээ улс орнуудын хамтын, нийтлэг хөгжлийг ахиулна гэв.

Даян дэлхийн анхаарлыг татдаг “Бүс ба зам” хамтын ажиллагааны санаачилга бол Ши Жиньпин 2013 онд Казахстан болон Индонезод төрийн айлчлал хийхдээ дурдан гаргасан юм. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны чуулган дээр тэрээр, “Бүс ба зам” санаачилга Хятад улс болон зам дагуу улс орон, бүс нутгийн хөгжлийн эрэлт шаардлагад нийцэх төдийгүй, холбогдох талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж, бүс нутаг, тэрчлэн глобал хамтын ажиллагааны урсгалд зохицно гэсэн юм.

2019 оны 5-р сард, Азийн 47 орны 2000 гаруй зочид Бээжинд хуран цуглаж, Азийн соёл иргэншлийн яриа уулзалтад оролцсон юм. Ши Жиньпин арга хэмжээний нээлтэд хэлэхдээ, Азийн орнууд уул толгодоороо залгалдан, ижил төстэй түүх, соёл, хүсэл мөрөөдөлтэй байдаг. Ирээдүйд бид цаг эриний урсгалын том урсгалыг дагаж, Азийн улс түмнийг улам сайхан амьдруулахын төлөө улам их хичээл зүтгэл гарган ажиллах ёстой гэв.

2021 оны 11-р сард, Ши Жиньпин Бээжингээс видео хэлбэрээр Хятад-АСЕАН яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх чуулга уулзалтад оролцох үе хэлэхдээ, хоёр талаараа найрамдалт хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх хөгжлийн нааштай замналыг нээж, өдөр ирэх тусмаа нягтарч байгаа хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хичээн ажиллах ёстой гэсэн юм.

Exit mobile version