Энтертайнмент

Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн уралдаанд Б.Буджаргал тэргүүлжээ

Нийтэлсэн

АНУ-ын Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 18-24-нд “Sri Chinmoy Self-Transcendence 6 day race” боллоо.

Энэхүү зургаан өдрийн гүйлтэд манай улсын тамирчин Б.Буджаргал оролцож, тэргүүн байрт орсон байна. Эрэгтэйчүүдийн төрөлд 19 хүн барианд орсноос тамирчин Б.Буджаргал нийт 502.3 миль буюу 808 километр зайг туулсан үзүүлэлтээр бусдыгаа манлайлав. Удаах байрт орсон Андреа Маркато 463.6 миль гүйжээ.

Эх сурвалж: us.srichinmoyraces.org

Exit mobile version