Бидэнтэй нэгд

Эдийн засаг

ОУВС: Дайны нөлөөгөөр инфляц өндөр түвшинд илүү удаан үргэлжилнэ

Нийтэлсэн

ОУВС-аас нийтэлдэг Дэлхийн эдийн засгийн төлөв тайлангийн 4-р сарын шинэ төсөөллөөр инфляц олон улсад нэмэгдэж, илүү удаан үргэлжлэхийг онцлоод байгаа билээ.

Тус тайлангийн онцлох хэсэг “Дайн, эрэлт, хөдөлмөрийн зах зээлийн нөлөөгөөр өндөр инфляц илүү урт хугацаанд үргэлжилнэ” нийтлэлийг тоймлон хүргэж байна.

зураг

Инфляцын төсөөллийг нэмэгдүүлсэн гол хүчин зүйл нь Украин дахь дайн гэдгийг ОУВС онцолж байна. Тухайлбал, сүүлийн нэг жилд хурдтай өсөлттэй байсан түүхий эдийн үнэ дайны нөлөөгөөр улам өсжээ. Өнгөрсөн оны хувьд түлш шатахуун болон хүнсний үнэ инфляцыг хөөрөгдөхөд нөлөөлж байв. Энэ нь Европ, АНУ-д инфляцын гол шалтгаан болж байсан. Мөн цаг уурын таагүй байдлаас үүдэж ургац хураалт муудсан, бордооны үнэ өссөн зэргээс шалтгаалан хөгжиж буй орнуудад хүнсний үнийн өсөлт инфляцын гол шалтгаан болоод байсан билээ.

Түүнчлэн, бодлогын дэмжлэгээр өнгөрсөн онд эрэлт нэмэгдэж харин үйлдвэрүүд хаалгаа барьж, боомтууд хязгаарлагдаж, тээврийн гацаа, чингэлгийн хомсдол, ажиллах хүчний дутагдлаас үүдэж нийлүүлэлтийн саатал нэмэгдээд байсан. Эрэлт огцом сэргэж харин, нийлүүлэлт тасалдсанаар зөрүү үүсэж улс орнуудад инфляцын өндөр дарамт бий болгоод байсан. Уул нь бодлогын дэмжлэгүүд хумигдсанаар эрэлт тогтворжиж, нийлүүлэлтийн гацаа багасах хүлээлттэй байлаа. Харин одоо БНХАУ дахин хөл хорио тогтоож, Украинд дайн болж, ОХУ-д хориг тавигдсанаар зарим салбарт үүссэн тасалдал дараа жил хүртэл сунжрахаар байгаа юм.

Мөн эрэлт үйлчилгээнээс бараа руу шилжиж, инфляцад дарамт болоод байсан нь нэг хэсэгтээ үргэлжлэхээр байна. АНУ, Их Британи дахь хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний хомсдол цалинг өсгөж, инфляцыг нэмэгдүүлэх дарамтыг бий болгосоор байх төлөвтэй байна.

Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр ОУВС-ийн шинжээчдийн төсөөллөөр хөгжсөн орнуудад инфляц 38 жилийн дээд түвшин буюу 5.7%, хөгжиж буй орнуудад 8.7% буюу 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр хурдаар өсөх төлөвтэй гэж тооцоолжээ. Харин ирэх оноос инфляц саарч хөгжингүй орнуудад 2.5%, хөгжиж буй орнуудад 6.5% болж буурна гэж үзжээ.

Үнийн өсөлт нь бага орлоготой орнуудын хүн амын эмзэг хэсэгт маш хүчтэй нөлөөлнө гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Олон Улсын Валютын Сан

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ