CRI Монгол радио

Талууд тэвчээртэй, тайван байдлаа хэвээр хадгалах ёстой гэв

Нийтэлсэн

Мэдээллийн дагуу ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров хэлэхдээ, Орос, Украины өнөөгийн байдал нь дэлхийн гуравдугаар дайны бодит аюул заналхийлэлтэй тулгарч байна гэв. Үүний хариуд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 26-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэхдээ, холбогдох талууд тэвчээртэй, тайван байж, нөхцөл байдлыг хурцатгахаас сэргийлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Дэлхийн 3-р дайн дэгдэхийг хэн ч харах хүсэлгүй юм, холбогдох талууд тайван, хүлээцтэй хэвээр байж, нөхцөл байдлыг хурцатгахаас сэргийлж, аль болох хурдан энх тайванд хүрч, Европ болон дэлхий дахиныг илүү их үнэ төлбөр гаргуулахаас зайлсхийхийг бид хүсэж байна. Өнөөгийн нөхцөл байдалд, юуны өмнө бүх талууд яриа хэлэлцээг дэмжиж, мөргөлдөөнийг өргөжүүлэх, сунжруулахаас сэргийлэх ёстой гэжээ.

Exit mobile version