Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ц.Алдармаа: Цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд чөлөөтэй хөрвөдөг байх ёстой

Нийтэлсэн

Төлбөрийн үйлчилгээний зөвшөөрөл, хяналтын талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаатай ярилцлаа.

Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээний хэдэн төрлийн зөвшөөрөл олгоод байна вэ?

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос дагаж мөрдсөн. Энэ хууль батлагдахаас өмнө нь зөвхөн банк л төлбөр тооцооны зөвшөөрөлтэй байсан. Хууль батлагдсанаар банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ эрхлэх боломжтой болсон. Одоогоор Монголбанкнаас төлбөрийн хэрэгсэл буюу карт гаргах, хүлээн авах,  төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, цахим мөнгөний үйл ажиллагаа эрхлэх, клирингийн систем ажиллуулах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа гэсэн 5 төрлийн зөвшөөрлийг олгосон. Зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг манай цахим хуудасны Төлбөрийн систем цэсээс харах боломжтой.

Зөвшөөрлийг илүү дэлгэрүүлж, жишээгээр тайлбарлана уу?

Бид бүхний сайн мэдэх төлбөрийн карт нь цахим төхөөрөмжийн тусламжтайгаар банканд байрших данс эсвэл бусад этгээд дээрх төлбөр төлөх зориулалттай дансанд хандаж, мөнгөн хөрөнгөө шилжүүлэх боломжийг олгож байдаг төлбөрийн хэрэгсэл юм. Энэхүү төлбөрийн хэрэгслийг гаргах хүлээн авах, хүлээн авах зөвшөөрлийг бүх банк авсан.  Банк бус хуулийн этгээд болох Хай пэймэнт солюшнс ХХК нь төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг авсан. Энэ нь цахим худалдаанд түлхүү хэрэглэгдэх төлбөрийн үйлчилгээ юм.

Хэрэглэгчээс тодорхой мөнгөн хөрөнгийг урьдчилж байршуулсны дагуу тухайн мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээтэй олгогдсон, зөвхөн төлбөр төлөх, шилжүүлэг хийх зорилгоор ашиглагдах, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа бол энэ нь цахим мөнгө юм.  Хуулинд цахим мөнгө нь хэд хэдэн шинжийг нэгэн зэрэг агуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг байх. Тодруулж хэлэхэд, цахим мөнгө нь төгрөгтэй ижил үнэ цэнэтэй байх ёстой. Жишээ нь 100 төгрөг нь 100  цахим мөнгө бөгөөд 100 төгрөгийг банкан дахь баталгааны дансанд байршуулна гэсэн үг. Ингэснээр харилцагчийн цахим мөнгийг төгрөгөөр баталгаажуулж байна. Мобифинанс ББСБ-аас гаргасан Кэнди үйлчилгээ нь Монголбанкнаас цахим мөнгөний үйлчилгээний зөвшөөрөл авсан үйл ажиллагаа юм. Цахим мөнгийг жижиглэнгийн төлбөрийг хурдан төлөхөд ашиглана. Их дүнтэй гүйлгээ хийх бол банкны дансаа ашиглах нь тохиромжтой.

Монголбанкнаас 3 төрлийн төлбөрийн системыг хариуцан ажиллуулдаг. Үүнд их дүнтэй буюу 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний Банксүлжээ систем, бага дүнтэй буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээний Автомат клиринг хаус систем болон дүнгийн хязгаарлалтгүй төлбөрийн картын клирингийн систем байна. Үүнээс гадна ХХБ нь картын системийн дэд гишүүн банкуудын төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор клирингийн системийг ажиллуулах зөвшөөрлийг авсан.

Банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх тохиолдолд төлбөр тооцооны төлөөлөгч банкыг сонгож хамтран ажиллах хуулийн зохицуулалттай бөгөөд одоогоор Хас банк энэхүү зөвшөөрлийг аваад байна.

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид техник технологи, мэргэжлийн боловсон хүчний болон Монголбанкнаас тодорхойлох бусад дэмжлэг үзүүлдэг этгээдийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэгч гэнэ. Энэ дагуу Гурван зуун жар файнанс ББСБ ХХК, ХХБ, Датабэйнк ХХК болон ККТТ ХХК процессорын зөвшөөрлийг авсан байгаа.

Зөвшөөрлийн материал бүрдүүлэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?

Зөвшөөрөл хүссэн материал ирүүлэхдээ хэд хэдэн анхаарах асуудал байна. Тухайн үйлчилгээг нэвтрүүлэх зах зээлийн хангалттай судалгаатай байх, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкнаас гаргасан журам, дүрэмтэй сайн танилцаж, өөрсдийн эрхлэхийг зорьж байгаа үйл ажиллагааны дүрэм журмыг тэдгээрт нийцүүлсэн байх,  хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг зээлийн эх үүсвэрээр биш, хууль ёсны үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэнийг нотлох баримт бичгийг ирүүлэх, харилцагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа. Ирүүлсэн материал нь хоорондоо уялдаа холбоо сайнгүй,  үг үсэг найруулгын алдаа ихтэй байна. Нэг анзаарагдсан зүйл гэвэл зөвшөөрлийн материал өгснөө заавал зөвшөөрөл авах ёстой гэж ойлгодог, гэтэл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй, бүрдэл дутуу байх, хангалттай нотолж чадахгүй асуудал гардаг. Бид энэ тохиолдолд зөвшөөрөл хүсэгчид татгалзсан хариу өгдөг. Хууль, журмын шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрлийг нь олгоод явж байгаа, одоогоор давхардсан тоогоор 20-н зөвшөөрөл эзэмшигчидтэй болжээ.

Зөвшөөрлийг хэр хугацаанд шийдвэрлэдэг вэ?

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичгийг бүрэн гүйцэд гэж  Монголбанкнаас үзсэн бол зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ. Харин нэмэлт материал шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх нийт хугацаа 180 хоногоос хэтрэхгүй байх зохицуулалттай. Энэ нь нэмэлт материал авч дахин шалгах,  шаардлагатай үед системтэй биечлэн танилцах, уулзалт хийх, нөөц төвийн үйл ажиллагааг шалгах зэрэгтэй холбоотой.  Нэмэлт материалыг хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй байх асуудал гарч байгааг цаашид зөвшөөрөл авах хүсэлттэй байгууллагууд анхаарах нь зүйтэй. Хуулинд заасан хугацаанд нэмэлт материал бүрдүүлж ирүүлээгүй бол Монголбанкнаас зөвшөөрөл олгох боломжгүй юм.

Төлбөрийн системд хэрхэн хяналт тавьдаг вэ?

Төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлэхдээ системийн хувьд чухал гэж үзсэн тоон мэдээлэл цуглуулах, үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, хяналт тавих,  шаардлагатай өөрчлөлт хийх гэсэн үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Манай хэлтсийн зүгээс Төлбөрийн системийн тайланг улирал бүр гаргаж, Монголбанкны цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлдэг, оператарын үнэлгээг жил бүр хийж удирдлагуудад танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.

Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Мэдээж хүлээлгэнэ, хуулинд төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийг Монголбанкнаас олгоно гэсэн, эдгээрийг зөвшөөрөлгүй эрхлэхийг хориглосон заалт бас байгаа. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулбал манайхаас зогсоох хүртэл арга хэмжээ авах боломжтой тул эд хөрөнгөөр хохирч болзошгүй юм.

Хэрэв зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэгчээс болж иргэд хохирвол яах вэ, Алдсан мөнгөө олж авахад нь зориулсан зохицуулалт гэж бий юу? Өөрөөр хэлбэл банкны хадгаламж бол даатгагдсан байдаг.

Банкнаас бусад байгууллага төлбөрийн хэрэгсэл гаргах тохиолдолд Монголбанкнаас тавьж байгаа нэг том шаардлага нь баталгааны данстай байх. Энэ нь яах вэ гэхээр төлбөрийн хэрэгсэл гаргах ББСБ эсвэл хуулийн этгээд нь банканд баталгааны данстай байна гэсэн үг. Иргэдээс мөнгө хөрөнгө авч түүнийх нь оронд төлбөрийн хэрэгсэл өгөх ба иргэдээс авсан мөнгийг 100 хувь банканд дахь баталгааны дансанд байршуулж, түүнийгээ Монголбанканд тогтмол шалгуулж байх ёстой . Ингэснээр таны мөнгийг авч хадгалсанаас үүсэх эрсдэлээс хамгаалж байгаа юм.

Харин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд ийм зохицуулалт байхгүй тул өндөр эрсдэлтэй. Тийм ч болохоор саяхан Монголбанкнаас мэдэгдэл гаргаж зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг зарласан.

Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа