Дэлхий
Зеленский Турк улс Оросоос жуулчин хүлээж авахыг эсэргүүцэв
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын жуулчдыг хүлээж авахаар бэлтгэж байгаа Турк улсын шийдвэрийг хүлээн зөвшөөршгүй зүйл гэлээ.
Турк улс Орос, Украины яриа хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Турк улс Оросоос жуулчин хүлээж авахаар бэлтгэж байгаа юм.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Нэг талаас Турк улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, Украин улсыг чухал алхмуудаар дэмжиж байгаа. Нөгөө талаас оросуудад зориулсан аялал жуулчлалын маршрут гаргаж байгааг бид харж байна. Турк улс Украинтай найрсаг харилцаатай байхыг хүсэж байгаа бол ийм алхмууд нь хүлээн зөвшөөршгүй зүйл, шударга бус” хэмээн Грекийн ERT телевизэд ярьжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Украины Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээнийхээ дараа “Анкара Украины аюулгүй байдлын баталгааны нэг болж ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.