Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Оюунхорол: Хөшигийн хөндийд үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлнэ

Нийтэлсэн

Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах болсонтой холбогдуулж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолыг энэ сард баталсан. Тогтоолын төсөл батлагдсанаас хойш ажил ямар шатандаа явж байна вэ?  

-Монгол Улсын Засгийн газраас  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах “Эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулах”-аар зорьж байгаа. Энэхүү 31 мянган га газрын 1000 га газарт Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолын төсөл хэдхэн хоногийн өмнө батлагдлаа. Чөлөөт бүсийг Аялал жуулчлалын цогцолбор, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төв,  Худалдаа үйлчилгээний төв, Мэдээлэл технологийн кластер, Олон улсын санхүүгийн төв гэж бүсчлэн төлөвлөж үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж байна.

-Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдсанаараа манай улсын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ?

-Монгол Улс өнөөдөр уул уурхайн салбараас хэт хамааралтай хүрэн эдийн засагтай. Цаашдаа бид эдийн засгаа солонгоруулж үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь байгаль экологид ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан хэнийг ч орхигдуулахгүй хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн аялал жуулчлалын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр олон мянган залуусыг ажлын байртай болгох боломж бүрдэнэ.

-Жуулчдыг татахын тулд эдийн засгийн чөлөөт бүсэд ямар бүтээн байгуулалт хийх вэ?

-Нисэх онгоцны буудлаа түшиглэсэн амралт зугаалгын ресорт, энтертайнмент шоу бизнесийн төвийг байгуулна. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт шинээр бий болж байгаа бүтээгдэхүүний нэг нь жуулчид аялж амрангаа эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг илүү сонирхох болсон. Монголбанкнаас 2020 онд хийсэн Эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын судалгаагаар 2019 онд Монгол Улсаас 22 мянга орчим иргэн 68.6 сая ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээг гадаадад авсан байна. Чөлөөт бүсэд олон улсын томоохон эмнэлгүүд, өрнө, дорнын уламжлалт эмчилгээнүүдийг нэгтгэсэн эрүүл мэндийн хотхон байгуулж дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг Монголдоо авах боломж бүрдэнэ Ингэснээр хилийн чанад руу урсдаг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардал буурахаас гадна, монгол улс эрүүл мэндийн үйлчилгээг экспортлогч улс болох боломжтой. Монгол эмч нарын чадвар их сайжирсан. Олон улсын эрүүл мэндийн хотхон байгуулснаар нарийн мэргэжлийн эмч нарт маань мэс засал, шүд, уламжлалт анагаах ухаан гээд олон чиглэлээр дэлхийд өрсөлдөх боломжийг нээж өгөх юм.

-Бүтээн байгуулалтын ажлуудын санхжүүлтийг хэрхэн шийдвэрлэх вэ. Хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна уу?

-Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлсээр байгаа. Эдгээр байгууллагын төлөөллүүдтэй тогтмол уулзаж, саналыг нь тусгахаар ажиллаж байна. Хууль эрхзүйн орчны хувьд олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулах орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчдийн зүгээс үүнийг л хүсэж байна. Ингэснээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа.

Үүний тулд олон улсад баримталдаг чөлөөт бүсийн бодлогыг маш сайн судалсан. Чөлөөт бүсийн захиргааг корпорац хэлбэрээр зохион байгуулдаг олон улсын жишгээр явах хэрэгтэй байна. Корпорац нь төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг  дотоод, гадаадын зах зээлээс бонд босгох, зээл болон бусад санхүүжилтийн эх үүсвэр татахад хамгийн боломжтой хувилбар юм.

-Гол нь дэд бүтэц шүү дээ. Чөлөөт бүсийн газар нутагт дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлт болох 31 мянган га газарт дэд бүтцийн зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл арга хэмжээ, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цэвэр ус хангамж, мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан хангамжийн зураг төслүүдийг гүйцэтгэж байна.  Эхний ээлжид Чөлөөт бүсийн 1000 га газрыг дэд бүтцэд холбох шаардлагатай тул зураг төслийг нэн даруй боловсруулж, өгөх хүсэлтийг БХБЯ болон Олон улсын хөрөнгө оруулагчдад тавьсан. Төлөвлөлтийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдлийг орчин үеийн ухаалаг хотын жишгээр нүхэн гарцын системээр шийдэх зорилтыг тавин ажиллаж байна. Ер нь эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв оновчтой хийхийн тулд олон улсын зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Казино байгуулах талаар яригдаж байсан нь боломжтой юу?

-Манай улсад жилдээ 550 мянган жуулчин ирж байна. ДНБ-ий 3.5 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байгаа нь хангалтгүй. Тиймээс жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний нэг болох казино байгуулснаар аялал жуулчлалын салбарт үйлчилгээний эдийн засаг хөгжих боломж бүрдэнэ гэж харж байгаа. Улс орнууд казиног эдийн засгийн өндөр үр өгөөжтэй бизнес гэж үзэж хөгжүүлж, дэлхийн 155 улсад 5800 казино үйл ажиллагаа явуулж байна. Одоо эдгээр улс дээр нэмээд Япон улс болон Дубай хотод казино байгуулж байгаа юм билээ. Казинотой улс орнууд цар тахлын үед ч эдийн засаг нь 35 хувиар өссөн жишээ байна.

Казино байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Хууль зүйн яам ажиллаж байгаа. Тухайн хуулийн төсөлд “Казиног хамгийн либерал, монгол иргэд ордоггүй хэлбэрээр байгуулахаар тусгасан  гэдгийг Х.Нямбаатар сайд онцолж байсан. Монгол хүн оруулахгүй байх тал дээр маш хатуу хаалт тавьж өгөх хэрэгтэй. Аль болох олон ургалч үзэл санааг хуульд тусгаж, судалгааг маш сайн хийж байгаа юм билээ.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа