Энтертайнмент

Канадын сайн дурынхан Украины дүрвэгсдэд зориулж 300 хөнжил урлажээ

Нийтэлсэн

Халуун дулаан, тайтгаруулах тэврэлт мэт мэдрэмжийг өгөх эд бол хөнжил учир хэн хүний хувьд чухал зүйлд тооцогддог. Магадгүй “дэлхий нийтээрээ” чам руу чулуу шидэж байхад ч бүх муу зүйлээс нуугдах боломжтой мэт жижиг оромж шиг санагдана. Тэр тусмаа өөрийн гэсэн эд хогшилгүй болсон хүнд энэ нь тав тух, тайтгарал өгөх хамгийн эхний эд зүйл ч байж болно.

Ширмэл оёдол бол дадлага, тэвчээр, цаг хугацаа шаарддаг гар урлал боловч тэд энэ бүгдийг үл харгалзан зургаан өдрийн дотор 130 хөнжил оёсон байна.

Канадын Манитобагийн өмнөд хэсгийн уран эмэгтэйчүүд тус мужид ирж буй Украины дүрвэгч гэр бүлүүдэд зориулж хөнжил урлажээ. Морин Карр Канадад ирж буй Украины дүрвэгсдэд зориулж хөнжил урлах санаачилгыг анх гаргаж, олон арван сайн дурынхан, голдуу тэтгэвэрт гарсан хүмүүсийн ур чадварыг нэгтгэж чаджээ.

Морин Карр болон түүний эргэн тойрны хөршүүдийн ихэнх нь тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд байдаг ба тэд дайнаас зугтаж ирсэн Украины дүрвэгсдийг халуун дотноор угтан авахын тулд долоо хоногийн турш уйгагүй хөдөлмөрлөжээ.

Тэд хөнжил бүрийн ар талд “Канадад тавтай морил. Бид санаа тавих болно” хэмээх үгийг мөн оёжээ.

Морин Карр дайны талаарх мэдээг хараад, Украины ард түмэнд ямар нэгэн байдлаар туслахыг хүссэн учир орон нутгийн бүсгүйчүүд рүү утасдахад тэр даруй маш олон сайн дурынхан цугласан байна. Тэдэнд дөрвөлжин өөдсөн даавууг нэгтгэж, индүүдэж, оёж, хөнжил болгох аргыг эхлээд зааж өгчээ.

Ширмэл оёдол бол дадлага, тэвчээр, цаг хугацаа шаарддаг гар урлал боловч тэд энэ бүгдийг үл харгалзан зургаан өдрийн дотор 130 хөнжил оёсон байна.

Тэд хөнжил бүрийн ар талд “Канадад тавтай морил. Бид санаа тавих болно” хэмээх үгийг мөн оёжээ

Exit mobile version