Дэлхий
Украины анхны Ерөнхийлөгч таалал төгсжээ
Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук 89 насандаа таалал төгсжээ. Тэрээр өнгөрсөн оны зургаадугаар сард зүрхний хагалгаанд орсноос хойш тэрээр хэдэн сарын турш эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн байна.
“Өнөөдөр Украины анхны Ерөнхийлөгч Леонид Макарович Кравчук таалал төгслөө. Тэр жирийн нэг улс төрч байгаагүй. Жирийн нэгэн түүхэн хүн ч байгаагүй. Тэр цэцэн үг олж хэлдэг, бүх украинчуудын чихэнд хүртэл хэлж чаддаг тийм л хүн байсан. Ялангуяа хямралтай хүнд цаг үед түүний үгс маш чухал байлаа. Нэг цэцэн хүнээс улс орны ирээдүй хамаардаг. Леонид Макарович багадаа Дэлхийн хоёрдугаар дайныг үзсэн. Тиймээс эрх чөлөө гэж юу болохыг мэддэг хүн байсан. Украиныг чин сэтгэлээсээ энх тайван байгаасай гэж хүссэн. Бид чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид ялж, энх тайван тогтоох болно” хэмээн тус улсын зургаа дахь Ерөнхийлөгч Зеленський хэлжээ.
Тэрээр 1991-1994 онд Украины Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 1994-2006 онд Украины парламентын гишүүнээр ажилласан байна.
Кравчук НАТО-г дэмжиж, Донбасс дахь мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрт Киевийн эрх ашгийг хамгаалж байжээ.