Эдийн засаг

Хөгжлийн Банкны долоон зээлдэгч ₮33 тэрбумыг эргэн төлж, зээлээ бүрэн барагдуулжээ

Нийтэлсэн

Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны хооронд Хөгжлийн Банканд нийт 201,287,801,513 буюу 201.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62.2 тэрбум
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67.2 тэрбум
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38.7 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.

Мөн нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагджээ.

Хүснэгт. Зээл нь бүрэн төлөгдсөн зээлдэгчид

Зээлдэгч Зээл олгосон хугацаа Олгосон зээлийн валют Анх олгосноос 2022.01.20 дуусталх төлөлт (зээл, үндсэн хүү, торгуулийн хүү ₮) 2022.01.20-ноос хойших нийт төлөлт(зээл, үндсэн хүү, торгуулийн хүү ₮)
СОД МОНГОЛ ГРУПП ХХК 2017.08.24 JPY -17,160,016,632.00 -3,578,465,029.80
ГОЛОМТ БАНК – Улаанбуудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр 2021.02.04 MNT -1,827,923,561.70 302,319,208.2)
ХХБАНК Улаанбуудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр 2021.02.04 MNT -6,529,945,805.50 -1,007,230,137.00
ВОЯЖЕР МИНЕРАЛ РЕСУРСЕС ХХК 2018.01.29 JPY -11,044,374,298.80 -3,629,627,550.50
МАКСРӨҮД ХХК 2020.10.02 MNT -61,216,625,608.20 -19,076,651,217.40
ДИ БИ ЭМ ЛИЗИНГ ХХК 2017.07.28 USD -26,700,647,118.00 -3,563,348,578.80
ХААН БАНК -Улаанбуудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр 2021.01.21 MNT -9,812,561,343.50 -1,996,429,243.50
Exit mobile version