Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Мөрөөдлөө биелүүлж яваа залуу

Нийтэлсэн

Олонх хүмүүс хүүхэд байхдаа хүсэж мөрөөдөж байсан зүйлээ насанд хүрээд мартах нь бий. Зарим нь бүр хүүхэд насны хүсэл мөрөөдлөө хааяа нэг өхөөрдөн дурсдаг нь ч бий. Гэхдээ хүүхэд насны мөрөөдөл зөвхөн хүүхэд насандаа үлдэх биш, харин биеллээ олсон үлгэр жишээ зөндөөн байдаг. Багаасаа электрон бүтээгдэхүүн оролдох дуртай Лян Жэнвэй 2016 онд дунд сургуулиа дүүргээд цаашид юу сурахаа бодож явснаа нэгэнт дронтой холбоотой мэдээллийг олж хараад бага насны хүсэл мөрөөдөл нь болсон технологийн гайхалтай мэдрэмж түүний сэтгэлийг яахын аргагүй татжээ. Тэгээд тэрээр Хятадын Гуанжөү хотын нэгэн техникийн коллежид дроны мэргэжлээр сурч, дронтой холбоотой үйлсийн аянаа эхлүүлжээ.

Сурах явцад, зөвхөн дронд дур сонирхолтой байгаад болох биш, харин нисгэж чадахаар барахгүй онолоос дизайны загварчлал, угсрах, засвар үйлчилгээ хийх, цаашлаад нислэгийн автомат програмчлал гээд дронтой холбоотой маш олон агуулга байдгийг тэрээр ойлгож мэдсэн юм.

Шантаршгүй урам зориг, уйгагүй хичээл зүтгэлээр Лян Жэнвэй тус сургуулийнхаа дроны тэмцээний багийн ахлагч болсон бөгөөд үе шаттай шалгаруулалтыг дамжаад сургуулиа төлөөлөн дэлхийн хэмжээний том тэмцээн -ОХУ-ын Казань хотод болох “Ирээдүйтэй ур чадварын тэмцээн”-д оролцохоор сонсогджээ. Бэлтгэл сургуулилт маш ширүүн явагдсаар байв. “Хоёр цаг угсарч, хоёр минут нисгэх” сорилтыг Лян Жэнвэй байн дахин туршсаар байж, өдөрт 4-5 цаг л унтдаг байсан ч тэмцэнд оролцох урам зориг итгэл дүүрэн байлаа.

Хүсэл мөрөөдөл, ур чадвараа тууштай эрэлхийлсээр 2019 оны 8-р сард 18 настай Лян Жэнвэй дэлхийн хэмжээний том тэмцээн–ОХУ-ын Казань хотод болсон “Ирээдүйтэй ур чадварын тэмцээний дроны тусгай төрлийн тэмцээн”-д оролцож, мөнгөн медалиар энгэрээ мялаалгаж билээ.

Сургуулиа төгсгөсний дараа Лян Жэнвэй бие даасан дронг судлан бүтээх инженер, дроны заан сургалтын хэрэгслийг боловсруулах, тэмцээний төслийн судалгааг голчлон хариуцах зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ. Өмнө нь тэмцээнд оролцогч байснаа одоо хянагч, судлан бүтээгч болж явахдаа Лян Жэнвэй өөрийн хийж буй үйлстээ улам илүү итгэл зоригтой болжээ.

Ирээдүйд Лян Жэнвэй дроны автомат програмчлалын хөгжүүлэлтийн хэрэглээг гүйцэтгэхийг найдаж байна. Тэр үед хүний хүрэхгүй өндрөөс мартагдашгүй дурсамжаа дүрс болгон мөнхлөх боломжийг илүү олгох байх аа.

Ренчинсоо

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ