CRI Монгол радио

Нүд хуурсан валютын бодлоготой Америкийн ээлжит башир

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт Америкийн холбооны нөөцийн сан хүүгээ 50 нэгжээр өсгөснөө зарлаж, 40 жилийн турших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн инфляцтай валютын хатуу чанга бодлогоор тэмцэх зорилгоор 6-р сараас балансаа хумих бодлого хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл дахин цохилтод өртөх вий гэсэн түгшүүрийг олон улсын хамтын нийгэмлэгт төрүүлж байна.

Урьд нь хэрэгжүүлж байсан зээлийн хүүг тэглэх, зөөлрүүлэх бодлогоос үүдсэн үнэ огцом өсөх, өнөөдөр хэрэгжүүлж буй валютын хатуу чанга бодлого зэрэг нь АНУ-ын долларын ноёлох эрхээ ашиглан хямралыг дэлхий дахинд үүрүүлэх зорилготой юм. Энэ нь одоогийн цар тахлын дараах сэргэж буй шинээр хөгжсөн эдийн засагт асар их нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Нэг талаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсөн нь долларын хөрөнгө оруулалтыг татаж, хөгжиж буй зах зээлээс хөрөнгө гадагш урсах, валютын ханш сулрах зэрэг эрсдэл дагуулж, олон орныг өрийн эрсдэлд оруулж болзошгүй. Нөгөө талаар долларын ханшийн өсөлтөөс болж бусад орны мөнгөн тэмдэгтийн ханш уналтад өртөж, бусад орны иргэдийн худалдан авах чадварыг сулруулж, хөгжиж буй эдийн засгийг сэргээх үйл явц хүндрэлтэй байгаа дээр нь улам бүр дарамт үзүүлэх болно.

Үнэндээ АНУ долларын ноёрхлыг тогтоосны дараа дэлхийн нөөц баялгийг цөлмөх гэсэн “хуучин арга башир”-аа байн дахин ашиглаж байдаг. АНУ валютын зөөлөн бодлого хэрэгжүүлэх үед Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулснаар хөгжиж буй зах зээлүүд АНУ-аас их хэмжээний зээл авч, эдийн засаг нь эрчимтэй хөгжих хэдий ч эдийн засаг нь эргээд унах эрсдэл дагуулдаг. Харин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр шинээр хөгжиж буй зах зээлтэй орнуудын хөрөнгө нь гадагш урсаж, ханшийн савлагаа үүсэж, цаашлаад валют, санхүүгийн хямралыг бий болгодог.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны хувьд АНУ-ын эдийн засаг уналтад орвол маш их эрсдэл авчрах нь дамжиггүй. Дэлхий нийт цаг ямагт иймэрхүү эрсдэлээс сэргийлэх ёстой.

Анхаарууштай нь Америкийн эдийн засаг хүндрэлтэй байх үед Вашингтоны зарим улс төрчид хариуцлага алдсан буруугаа ухамсарлахгүй харин эсрэгээр хариуцлагыг бусдад тохох, хариуцлагаас бултаж эхэлдэг. Энэхүү үйлдэл нь Америкийн ард иргэддээ хариуцлагагүй хандах, дэлхий нийтэд хариуцлагагүй хандаж буй хэрэг юм.

Н.Пүрэвжав

Exit mobile version