Бидэнтэй нэгд

Энтертайнмент

МУ-ЫН Соёлын тэргүүний ажилтан, дуучин Намнансүрэнгийн Сэржмятав: ДУУРИЙН ДУУЧИН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭНЭЭ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ

Нийтэлсэн

Сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Намнансүрэнгийн Сэржмятав эх орондоо ирсэн байна. Тэрээр энэ удаа БНСУ-ын нэр хүндтэй дуучин, бүжигчин, хөгжимчнийг урьж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр албан уулзалтууд хийх, уран бүтээлийн бие даасан дөрөв дэх тоглолтоо үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байгаа аж.

           Та ирэнгүүтээ Хөвсгөл яваад иржээ. Нутгийн ард олонтой хийсэн уулзалтуудаас төрсөн мэдрэмжүүдээсээ хуваалцана уу. Холын хүнээс үг сонс гэдэгчлэн бас чамгүй хугацаанд гадна байж байгаад ирэхээр юу хэлж хэлэлцмээр анзаарагдах юм?

-Мэдээж ирэх бүрт төрсөн нутаг шиг сайхан газар үгүй. Ард олон, найз нөхөд маань сайхан хүлээж авдаг. Таны хэлсэнчлэн энийг ингэчих юмсан. Тэрийг тэгээд өөрчилчих юмсан гэх зүйлс маш их анзаарагддаг. Тэр дундаас нэг зүйлийг онцлон хэлэхэд сайн муу, сайхан муухай гэхээс илүүтэйгээр манай Монгол шиг баян, аз жаргалтай амьдрах боломжтой уул ус, ургамал ногоо жигдэрсэн ийм сайхан нутгийн эзэн болж төрөх хувь заяаг өвөг дээдэс маань бидэнд үлдээжээ. Үүнийг хүний нутагт ажиллаж амьдарсан он жилүүддээ илүүтэй мэдэрсэн. Бид хандлагаа өөрчлөн, эвийг эрхэмлэж эх орноо гэсэн нэг сэтгэлээр ажиллавал болохгүй чадахгүй зүйлгүй. Солонгос улсын 60 гаруй сая хүн манай улсын зөвхөн нэг аймгийн /Өмнөговь/ газар нутагтай тэнцэх хэмжээний зайд багтаж амьдарч байна. Гэтэл бид ямар өргөн дэлгэр нутагтай билээ. Байгаль, хөдөө аж ахуйн асар их баялагтай улс байж хөгжих боломжууддаа анхаармаар байна аа гэж л бодогддог.

Та их чимээгүй хөдөлмөрлөж, эгэл даруугаар хүчтэй оршдог эмэгтэй шиг санагддаг. Энэ зарчим, чиг шугамаар юунд хүрэхийг зорьж явдаг бол?

-Ингэж асуухаар зарим хүн энэ хэн юм бол гэж бодох байх л даа. Таны хэлдгээр би нэг их “чанга дуу” гаргаад явдаггүй. Зорьсон ажлаа дэс дараатайгаар хэрэгжүүлээд эгэл даруухан байхыг чухалчилдаг. Та асуусан учраас өнгөрсөн цаг хугацааг эргээд бодоход өөрийнхөө хэмжээнд чамлахааргүй зүйлсийг хийжээ. Тэдгээрийг маань олж харж, үнэлж цэгнэдэг хүмүүс маань бас л даруу, бодь хүмүүс байдаг юм байна. Би хийх ажлаа бусдад төвөггүй, чанартай гүйцэтгэхийг чухалчилдаг. Орчин үед хүмүүс нэг хэлцийг их хэрэглэдэг болж. “Алим модноосоо хол унадаггүй ээ” гэж… Тэр үг бодогдлоо.

Манай аав биднийг өглөө унтуулдаггүй 06:00  цагт босгодог “Уруудахад унтах, идэх” гэдэг шүү гэж дандаа хэлдэг хүн байлаа. Тухайн үед бага байсан болоод ч тэр үү аавдаа их гомддог байж. Одоо бол хүний нутагт үүн шиг хэрэгтэй, чухал дадал байхгүйг мэдэрдэг. Эргээд аавдаа маш их баярладаг даа. Ажил, амралт, аяллын аль ч өдөр яг л цагтаа босно. Эрт боссон хүн бүтээлч, тухайн өдөр олон ажил амжуулдаг. Мөн миний нэг дадал 7 хоногоор ажлаа төлөвлөдөг. Хаяа өөрөөс шалтгаалахгүй төлөвлөгөө өөрчлөгдсөн ч эрсдэлүүдийг тооцсон, хөрвөх чадвартай байх ёстой гэдэг зарчмаар ажиллаж, амьдардаг даа. Мөн эерэг энергитэй, ажил хэрэгч, бүтээлч хүмүүстэй цагийн өнгөрөөх дуртай.

Та аавынхаа тухай дурдаад өнгөрлөө. Хөвсгөл нутгийн зон олон таныг таних ч зарим уншигч төдийлөн мэдэхгүй байх. Тиймээс таны бага нас, амьдралын түүхээс тань сонирхмоор санагдлаа.

-Миний ээж аав малчин удамтай эгэл жирийн хүмүүс. Бид аав ээжээсээ есүүлээ. Ээж маань залуудаа Цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад, сүүлд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагч хийж байлаа. Харин аав маань маш уран хүн байсан. Аавын минь аав Тариалан сумын уран Жанцан гэж хүн байсан. Уран Жанцангийн уран Намнансүрэн гэж хүний охин доо би. Аав минь айлын хүүхэд хуримлах сургаар урьд орой нь хос авдар хийж, хээлж будаад бэлэглэчихдэг тийм буянтай сайхан хүн байв. Түнэл сумандаа очиход “Танай аавын хийсэн тооно, аавын тань хийсэн хаалга, ширээ, сандал, ор энэ байна” гээд зочилсон айл бүр хэлж байхыг сонсох маш сайхан, бахархалтай байдаг.

Манайх намайг 8 нас хүрч сургуульд орох болоход Түнэл сумаас аймгийн төв рүү шилжсэн. 1995 онд 10 жилийн сургуулиа төгсөж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багш маань, УГЗ найруулагч Ч.Найдандорж багш, МУГЖ Ц.Чулуунцэцэг багш нар СУИС-д дуулаачийн ангид нэг, хөгжмийн ангид нэг нэг элсэгч авна гэж очсон байсан. Хөвсгөл аймаг хүн ам ихтэй, олон хүүхэд СУИС-д шалгалт өгсөн. Тэдэн дундаас улаан хацартай үсээ хоёр сүлжсэн хөдөөний охин л гойд онцгой байсан гэж Г.Хайдав багш маань хожим дурсдаг байсан. Ингэж л ээж аавынхаа дэргэдээс ходлож үзээгүй охин СУИС-ийн оюутан болж их хотод хөл тавьсан даа.

Та тэр үед ямар дуу дуулсан бол. Ер нь таньд өөр авьяас чадвар юу байв?

-Арван тавны сар нь агаартаа дэнлүүдээ хөө… гээд л дуулж байснаа санадаг юм. Би багаасаа дуулдаг охин байгаагүй. Зургадугаар ангид байхад Удамбор гэж дуу хөгжмийн багш маань намайг  урлагийн үзлэгээр дуул гэж шахаж шаардан, чадахгүй гэж цааргалсан намайг тайз руу түлхээд гаргадаг байж билээ. Анх олны өмнө гарч нүүр хагарсан цагаас эхлээд сургуулийн урлагийн бүхий л арга хэмжээнд оролцдог болсон. Харин 8-р ангиас эхлээд аймгийн аливаа баяр ёслол, арга хэмжээнд МУГЖ Ө.Уянга бид хоёр байнга ордог болсон.

Эргээд бодоход би дуучин болоогүй бол санхүүгийн мэргэжилтэй болох байсан. Бүх хичээлдээ жигд  онц сурдаг охин байсан. 10-р ангиа ОНЦ дүнтэй, алтан медальтай төгссөн. Хөвсгөл аймгийн хэмжээнд 1995 онд 10-р анги төгсөгчдийг сурлагаар жагсаахад 1-р бичигдэж байлаа. Тэр үед хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн, СЭЗДС-ийн хуваарийг конкурс өгөхгүй ав гэхэд би СУИС-д орно гээд шалгалт өгч байсан. Харин Санхүүгийн сургуулийн хуваарийг 2-рт жагссан хөвгүүн авсан, одоогийн Хөвсгөл аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга н.Шинэбаяр гэж залуу бий.

Бүх хичээлдээ сайн, онц сурлагатан дуучин л болно гэж… Энэ хувь заяандаа баярладаг уу?

-Дуурийн дуучин мэргэжил эзэмшсэнээ хувь заяа гэж боддог оо. Үнэхээр баяртай байдаг аа.

Та МЭХ-ны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргаар ажилладаг. Мөн хүмүүнлэгийн ажлуудыг ч орхигдуулдаггүй нь анзаарагддаг. Мөн мэргэжлийн ажил урлаг, соёлын чиглэлээр сурах, хөгжих, хань байх, ээж хүнийхээ үүргийг гүйцэтгэх гээд чамгүй ачаалалтай ажилладаг бололтой. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?

-Өөрийгөө оногдсон цагтаа их ажил амжуулах тавилантай хүн юм уу гэж боддог. Үүндээ нэг их түүртээд байдаггүй ч хаяа амрая гэж бодно. Гэсэн ч ажлууд ар араасаа л ундарч л байдаг. Ер нь хүн ажил их байх тусам амжуулдаг, бага байх тусам залхуу болдог шиг санагддаг. Завгүй ажиллаж бүтээснээ эргэж хараад алжаахыг мартчихна ш дээ. Бага охиноо гурван настай байхад сурахаар явж байжээ. 10 жил онц сурсан, СУИС-ийг, Удирдлагын  академийг онц төгссөн сурлагын амжилт маань одоогийн сургалтын тэтгэлгээ олж авах суурь болсон. Дөрвөн жилийн хугацааны бүхий л зардлыг Солонгос улс даах нь надад том боломж байлаа. Тэр боломжийг сурч хөгжих, бүтээх дадалд ашиглаж, хүүхдүүдийнхээ ирээдүй, боловсролд хөрөнгө оруулах гарц гэж харсан. Тиймээс богино хугацаанд их зүйл сурахыг чухалчилж ирлээ. Би энэ улсын мөнгөөр сурна гээд үр хүүхдийнхээ бага насыг, гэр бүл, хань ижлээ үлдээгээд явсан хүнд алмайрч суух цаг байхгүй. Нэг цаг ч надад алт байдаг. Ингэж хичээсний хүчинд өнгөрсөн 3 жилд 7-8 жил сурсан хүний дайтай олз омог дүүрэн суралцлаа. Мэдээж хэрэг зөвхөн сурах биш тус улсын хүүхэд хамгааллын бодлого, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна, урлаг судлал, техник тоног төхөөрөмжийн хөгжил ямар байна. Түүнийг хэрхэн нутаг руугаа холбох вэ гэх зэрэгт санаа чилээж, ерөөсөө амар тайван явдаггүй.

Энэ удаагийн “Тэнгэр тамгатай аялгуу” концертоороо үзэгч сонсогчиддоо юуг харуулахыг зорьж байна вэ?

Монгол Солонгосын соёлын харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэх зорилгоор мэргэжлийн бүжигчин, бүжгийн урлагийн салбарт нэлээд өндөр байр суурь эзэлдэг Ким Хан Дог гэж уран бүтээлчийг урьсан. Энэ хүн өөрийн уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Азийн бүжгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Найруулагч, продюсер, бүжгийн урлагийн томоохон төлөөлөгч түүнтэй танилцаж, хамтран ажиллах саналыг нь хүлээн авснаар өдгөө Монгол Солонгос уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт хийх санал ажил хэрэг болоод явж байна.

Мөн Солонгос улсын ардын дуучин Ким Ми На гэж эмэгтэйг урьсан. Солонгост ардын дууг ПАНСУРИ гэж нэрлэдэг. Манай Монголчууд морин хуур хөгжимтэй ардын дуугаа дуулдгийн адил Солонгос ардын дуучид ганц бөмбөрчинтэй хоршин дуулдаг. Ким Ми На дуучин мөн л Солонгос улсад нэлээд алдартай уран бүтээлч юм. 60 гаруй сая хүн амтай улсад “Ерөнхийлөгчийн шагналт” дуучин болно гэдэг тухайн хүний чансааг тодорхойлно. Мөн тэрээр Солонгос улсад нэгдүгээрт эрэмбэлэгддэг Ан Суг Сон хэмээх алдарт ардын дуучны шавь бөгөөд Нам вон хотод байх түүний цогцолбор сургуулийн тэргүүн багш, Пансури дууг Солонгос төдийгүй дэлхий даяар сурталчлан таниулах үйл хэргийг нэр төртэй гүйцэтгэж буй Солонгосын Ардын дууны холбооны тэргүүн, Ази тивийг хамарсан холбооны гишүүн хүн юм.

Монгол талаас ямар уран бүтээлчид оролцох вэ?

-“Морин хуурын чуулга”, Алтай хамтлагаа урьсан. Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар багш ажиллаж байна. Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Б.Батбаатар, МУСТА Ё.Батмөнх нар оролцоно. Түүнчлэн тайзны зураачаар Хоймор нутгийн дархад зоны авьяаслаг хүү, СТА зураач Далай ажиллах бол, “My voice” шоуны тэргүүн байрын шагналт Г.Тэмүүжин тэргүүтэй залуу дуучин Д.Амартүвшин, У.Мөнх-Ундрах, Б.Бат-Өлзий зэрэг уран бүтээлээ өөр өөрийн өнгөөр маш чамбай, уртайгаар олонд хүргэж буй залуу уран бүтээлчдээ урьсан байгаа.

Таны тухайд ямар дуунуудаа дуулах бол?

“Газрын цэнхэр нүдэн” дууг дуулахгүй бол тоглолт хийгээд хэрэггүй гэдэг сонсогчид маань. Тэгэхээр энэ дуугаа дуулна. МУ-ын Төрийн хошой шагналт, АЖ, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров багшийн зохиож өгсөн “Богд Чингисийн өндөр эжий” гэж Алунгоо хатны тухай дууг Морин хуурын чуулгатай дуулна. УГЗ Б.Бямбабаяр багшийн маань “Аминаас үнэтэй эх орон”, “Эрхлэхийн заяатай хорвоо”, “Мөрөн хот” зэрэг ард олныхоо сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаасаа дуулна. Түүнчлэн гурван Солонгос дуу дуулна даа. Эрхэм уншигч та бүхэн “Тэнгэр тамгатай аялгуу” концертод маань саатан морилж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлээрэй.

Ярилсанд баярлалаа.

У.Марал

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио14 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио14 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио14 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио14 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм14 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий14 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг14 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий14 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий14 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр14 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр14 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент14 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ