Энтертайнмент
Монголын хоёр эмэгтэй боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна.
Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй.
Өнөөдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө.
Тодруулбал, 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай тулалдана.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Г.Бадмаараг Бразилын тамирчинд ялагдан, тэмцээнээ дуусгасан юм хэмээн Монголын Боксын Холбооноос мэдээллээ.