Covid-19
Улаанбаатарт коронавирусийн 21, орон нутагт найман тохиолдол шинээр батлагдлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 21 нь Улаанбаатар хотод
- 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 923,090 болж нэмэгдэв.
Тавдугаар сарын 9-ний байдлаар нийслэл болон зургаан аймагт 250 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.