Эдийн засаг

Төмрийн хүдрийн үнэ сүүлийн 2 долоо хоногийн дээд түвшинд хүрэв

Нийтэлсэн

Төмрийн хүдрийн үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. Суурь металлын хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ зээлийн хүүг бууруулсан нь үүнд нөлөөлжээ.

Мөн Шанхай хотод COVID-19-ийн халдварын тархалтын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтын арга хэмжээг сулруулснаар эрэлт нэмэгдэнэ гэж шинжээчид үзжээ.

Сүүлийн байдлаар Сингапурын Таваарын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 1.2 хувиар өсөж, тонн нь 135.7 ам.доллар болсон байна. Харин Далянийн Таваарын биржид гурван хувиар өсжээ.

Ц.Бадмаараг

Exit mobile version