Энтертайнмент

Б.Дэлгэрбаяр: Шинэ түүх бичсэндээ маш их баяртай байна

Нийтэлсэн

Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI уралдааны Гран-при шагналыг эх орондоо авчирсан билээ.

Тус уралдаанд Монголын уран бүтээлчид анх удаагаа оролцсон юм. Монголоос найман уран бүтээлч Москваг зорьж, авьяас билгээ сорьсноос Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр Гран-при шагнал хүртсэн бол бусад дуучин тэргүүн, дэд, гуравдугаар байрт шалгарчээ.

Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр “Ийм сайхан амжилт үзүүлж, шинэ түүх бичсэндээ маш их баяртай байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ, Чингис хаан одонт Б.Шаравын хөгжим Чингис хаан дуурийн Ван ханы ариг уралдааны комиссынхон өндрөөр үнэлсэн. Тиймээс ч гала тоглолтод Ван хааны ариг дуулуулах хүсэлт тавьж, энэ дагуу дуугаа дууллаа” гэв.

Исаак Дунаевскийн нэрэмжит уралдаанд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Израил, Беларус, Казахстан зэрэг орны 1000 гаруй дуучин сонгодог, эстрад, ардын болон зохиолын дууны төрөлд өрсөлдсөн байна.

Exit mobile version