Дэлхий

Францад монгол аялагчид 10 мянган евротой тэнцэх бэлэн мөнгө, бичиг баримтаа алджээ

Нийтэлсэн

Монгол Улсаас Франц улс рүү түр хугацаагаар очих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Парис болон бусад томоохон хотуудад иргэд цүнх, бичиг баримт бусад үнэ бүхий эд зүйлээ хулгайд алдах, хохирогч болох тохиолдол эрс ихэссэн байна.

Сүүлийн сарын байдлаар 1000-10000 евротой тэнцэх хэмжээний бэлэн мөнгө цүнхтэй алдсан, бичиг баримтаа алдсаны улмаас аялалаа цуцалсан зэрэг иргэд олноор Парис хот дахь ЭСЯ-нд хандах болжээ. Иймээс олон нийтийн газраар (Эйфелийн цамхаг гэх мэт ) явахдаа анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, бэлэн мөнгө их хэмжээгээр (бэлэн мөнгө олдох магадлалгүй) авч явахгүй байх, бичиг баримтаа аль болох биедээ саланги авч явахыг ЭСЯ-наас зөвлөлөө.

Exit mobile version