Бидэнтэй нэгд

Эдийн засаг

С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалах нь чухал

Нийтэлсэн

Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй макро эдийн засгийн байдал, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.

Макро эдийн засгийн өнөөгийн байдлыг товчоор дүгнэнэ үү?

Бид эдийн засгийг гадаад сектор, санхүүгийн сектор, тѳсвийн сектор, бодит сектор зэрэг гол бүлгүүдэд хуваан шинжилдэг. Гадаад эдийн засгийн орчныг авч үзэхэд хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс худалдааны маргаан ширүүссэн ч нүүрс, зэс, тѳмрийн хүдэр, алт зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ, хѳрѳнгѳ оруулалтын орох урсгал боломжийн түвшинд байна. 2019 онд экспорт түүхэн дээд түвшинд, ГШХО 2018 онтой ойролцоо байх тѳлѳвтэй. Санхүүгийн секторт зээлийн хүү 2011 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрч буурч, банкны зээлийн ѳсѳлтийн 3/4-ийг бизнесийн зориулалттай зээл бүрдүүлэх болсон нь эерэг үзүүлэлт. Өнгѳрсѳн онд 40-50% давж хэт хурдтай ѳсч, эрсдэл үүсгэж болзошгүй байсан хэрэглээний зээлийн өсөлт макро зохистой бодлогын үр дүнд тогтвортой түвшинд орж буурлаа. Тѳсвийн секторт орлогын гүйцэтгэл ѳндѳр хэвээр байна. Татварын орлого ѳнгѳрсѳн онд 30% орчим ѳссѳн бол 2019 онд нэмээд 20% орчим ѳсѳлттэй яваа нь эдийн засгийн идэвхжлийг илэрхийлж байна. Зардал талд цалингийн ѳсѳлт, хѳрѳнгѳ оруулалтын ѳсѳлт эдийн засгийг дэмжих нѳлѳѳтэй. Тѳсвийн тэлэлтийн инфляцид үзүүлэх нѳлѳѳг нь Монголбанк анхааралтай харж байна. Тэгэхээр, эндээс дүгнэхэд валютын орох урсгалууд, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, тѳсвийн зардал зэрэг нь бодит сектор дахь идэвхжлийг санхүүжүүлж байгаа нь харагдана. Мѳн эдийн засагт оролцогчдын итгэл харьцангуй ѳндѳр байгаа нь хэрэглээ, хѳрѳнгѳ оруулалтуудыг дэмжиж, ДНБ ѳсѳлтийг тэтгэж байна.

-Одоотой харьцуулахад 2014-2016 оны хүндрэлийн үеийн эдийн засаг ямар байв??

2014-2016 он бол Монголын эдийн засгийн хувьд 90-ээд оны хямралаас хойш тохиосон хамгийн хүнд жилүүд байсан. Ѳрхийн бодит орлого 12 улирал дараалан агшиж, ядуурлын түвшин 21%-аас 29% болж ѳссѳн. Эдийн засагт идэвхжил суларч, худалдан авах чадвар эрс унасан нь тухай үеийн импортын агшилтаас харагдаж байв. Төлбөрийн тэнцэл он дараалан алдагдалтай, том төслүүдийн хөрөнгө оруулалт гацсан байдалтай, валютын нөөц шавхагдаж, ханшин дээр маш их дарамт ирж байсан. Банкны секторт зээлийн тасалдал бий болж, зээл 2015 оны зунаас 11 сарын турш дунджаар 5% агшсан. Банкны секторт эх үүсвэрийн 40% нь Төв банкны төсвийн шинж чанартай санхүүжилтээс хамааралтай болсны зэрэгцээ барилга, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гээд зах зээл төрөөс илүү хамааралтай болж, гажуудсан байв. Төсөв алдагдлаа нөхөхөөр өндөр хүүтэй ЗГҮЦ арилжаалж байсан нь Засгийн газрын өрийн ачааллыг нэмэх, хувийн хөрөнгө оруулалтыг шахах (crowd-out) хүчтэй нөлөөтэй байлаа. Банкууд өндөр хүүтэй ЗГҮЦ-т их хэмжээгээр хөрөнгө оруулж, зээл гаргахаа багасгаснаар аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олоход хүндрэлтэй, бизнесийн идэвхжил хумигдаж, эдийн засаг агшиж байсан гэсэн үг. Энэ нь эдийн засгийн маш тогтворгүй нөхцөл байдал руу хөтөлж байсан. Ингээд уналт даамжирсаар ёроолын үе нь 2016 оны 2 дугаар хагаст тохиож, Монгол улс 1) үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хямрал, 2) банкны хямрал, 3) төсвийн хямрал улмаар гадаад ѳрийн дефолт гэсэн үр дагаврын ирмэг дээр ирсэн.

-ДНБ-ийн бодит ѳсѳлт 7% орчим байгаа нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт. Эдийн засаг сэргэхэд мѳнгѳний бодлого хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?

Хүндрэлийг даван туулах санхүүгийн нөөц Монгол улсад үлдээгүй байсан тул олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудтай хамтарч ажиллахаас өөр гарц, арга зам байгаагүй. Ѳргѳтгѳсѳн санхүүжилтийн хѳтѳлбѳр, макро тохиргоонууд, банкны салбарт хийгдсэн реформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа төсөв, мөнгөний бодлого дээр шаардлагатай тохиргоог хийсэн нь амаргүй байсан хэдий ч урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болсон. Түүнчлэн, 2017 оноос гадаад орчинд түүхий эдийн эрэлт нэмэгдсэн нь сайн дэмжлэг болсон. Эдийн засаг тогтворжсоноор банкны салбар 2018 онд 22.1 их наяд төгрөг, 2019 оны эхний 9 сард 15 их наяд төгрөгийн санхүүжилтийг эдийн засагт нийлүүлсэн байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9% байгаа нь 2011 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт боллоо. Түүнчлэн 2018 оны 2-р улирлаас хойш 6 улирал дараалан бизнесийн зээл 2 оронтой тоогоор ѳсч байгаа нь ажлын байр бий болох хѳрѳнгѳ оруулалтууд хийгдэхэд чухал түлхэц юм. Харин Тѳв банк ѳѳрѳѳ мѳнгѳ нийлүүлэх бус, бодлогын сахилга батыг хадгалж, валютын нѳѳцѳѳ нэмэгдүүлж, мѳнгѳний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн ерѳнхий орчныг тогтвортой хадгалж байна. Гадаад зах зээл дээр тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед цаашид хүлээгдэж буй сорилтууд, эдийн засагт үүсч болзошгүй чичиргээг даван туулахын тулд мѳнгѳний бодлого одоо эдийн засгийг нэмж хурдлуулах бус, тэнцвэрийг нь хадгалах, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй. Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалахад энэ маш чухал юм.

-Эдийн засаг сэргэсэн ч иргэдийн амьдралд хүртэхгүй байна гэж их ярьдаг. Хүртээмжтэй ѳсѳлтийг бий болгохын тулд мѳнгѳний бодлого яах хэрэгтэй вэ?

Ѳсѳлтийн хүртээмж ѳнѳѳдѳр дэлхий даяар тулгамдсан том асуудал болж байна. Гэхдээ энэ нь дан ганц мѳнгѳний бодлогоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг онцлох нь зүйтэй. Үр өгөөж нь илүү олон хүнд мэдрэгдэхийн тулд нэн тэргүүнд өсөлт аль болох тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх шаардлагатай. Харин эдийн засаг тогтворгүй, савлагаа ихтэй, эсвэл өсөлт бий болохгүй жилүүд олон байвал хүртээмжийн тухай ярих нь өөрөө утгагүй болно. Иймд макро тогтвортой байдлыг хадгалах сахилга баттай бодлого маш чухал. Үүнд мөнгөний бодлогын гол хувь нэмэр нь инфляцийг тогтвортой байлгаж, эдийн засгийн тогтвортой байдлын үндсийг бүрдүүлэхэд оршино.

-Эдийн засгийн тулгамдсан асуудал, эмзэг байдал нь юу вэ?

Хэдийгээр эдийн засаг 2-3 жилийн өмнөхөөсөө дээрдсэн ч суурь эмзэг байдлууд оршсоор байна. Нэгт, өрийн асуудал. Хувийн болон улсын секторын нийлсэн гадаад өр $29 тэрбум, үүнээс $14 тэрбум орчмыг ирэх 4 жилд төлөх хуваарьтай. Дээр нь өрхийн өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь санхүүгийн секторт ч, бодит эдийн засагт ч нэг эмзэг байдал болж байна. Хоёрт, төлбөрийн тэнцлийн эмзэг байдал. Валютын гол орох урсгал экспорт маань гадаад орчны байдал, түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай; цөөн улс, цөөн салбар, цөөн бараа бүтээгдэхүүний нөлөө өндөр хэвээр байгаа нь эмзэг байдлыг үүсгэж байна. Мөн дотоодын хуримтлал хангалтгүй тул хөрөнгө оруулалтыг гаднаас татаж хийхээс өөр сонголт хязгаарлагдмал, харин ГШХО цөөн салбар, цөөн төслөөс өндөр хамааралтай байна.

Ярилцсанд баярлалаа!

Энтертайнмент4 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий4 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол4 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ4 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ5 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр5 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол5 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм5 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг5 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер5 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр5 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий5 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн