Улс төр

Б.Пүрэвдорж: Ирэх зургадугаар сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн өөрийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг шаардлаа.

Тэрбээр “Энэ хаврын чуулган эхэлснээс хойш хэд хэдэн Баасан гарагт чуулган хуралдаагүй. Хэлэлцэх асуудалгүй, ажил багатай байсан гэсэн үг. Дээрээс нь Нийгмийн бодлогын байнгын хороо бараг хууль хэлэлцэхгүй, сонсгол зохион байгуулдаг болсон.

Ирэх зургадугаар сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй. Тэгэхээр бусад бүх хуулийн төслийг хойшлуулна.

Тиймээс бидний өргөн барьсан Өндөр настны тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн дунджаар бус таван жилийн цалингийн дунджаар тооцдог болох хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга энэ чиглэлд огт ажил хийхгүй, хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна.

Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн тойрог болох Ялалтын талбайд өндөр настнуудтайгаа хамтарч цуглаан зохион байгуулна шүү” гэв.

Exit mobile version