Боловсрол

Т.Ням-Очир: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

Нийтэлсэн

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 1-нээс эхлэх болсон тухай мэдээлэл цахимд тархсан.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой холбогдон тодрууллаа. Тэрбээр “Сурагчдын амралтын хуваарьт ямар нэг өөрчлөлт ороогүй. БШУ-ы сайдын А/38 дугаар тогтоолын дагуу сурагчдын амралт хуваарийн дагуу эхэлнэ. Эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цахимаар тархсан байсан.

Удахгүй энэ талаар албан мэдээллийг хүргэх болно” гэлээ.


НЭМЭЛТ:

Боловсрол, шинжлэх ухааны сайдын  А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн  2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-ний-өөс 04 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл 04  дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

  • 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
  • 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.
Exit mobile version