Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг

Нийтэлсэн

Төв банкны үйл ажиллагааны эрсдэлд юуг тооцдог болохыг уншигчиддаа сонирхуулах үүднээс энэхүү ярилцлагыг толилуулж байна. Энэ сэдвээр Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзултай ярилцлаа.

Бид ярилцлагын агуулгаа олон нийтийн Төв банкнаас хүлээх хүлээлтэд нэр хүндийн эрсдэл илүүтэй нөлөөлдөг болох тухайд хандууллаа. Энэ тухай ярилцахын өмнө оршил болгож Монголбанкны эрсдэлийн удирлагын албаны үндсэн үүргийн тухай танилцуулна уу?

Манай алба бол монголбанкны санхүүгийн эрсдэлийн удирдлагын бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хянах, эрсдэлийг оновчтой удирдахад шаардлагатай аргачлал, мэдээллээр хангах чиг үүргийн дагуу ажилладаг. Тухайлбал, санхүүгийн эрсдэлийн удирдлагын хүрээнд гадаад валютын улсын нөөцийн хөрөнгө оруулалтын бүтэц, харилцагч гадаадын банк санхүүгийн байгууллага, тэдгээрт олгох валютын хязгаарыг тодорхойлох, гүйцэтгэлийг тооцох, тайлагнах, төв банкны барьцаа хөрөнгийн бодлогыг тодорхойлж, барьцаанд авах хөрөнгийн шалгуурыг тогтоох, санхүүгийн хөрөнгийг үнэлэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн санхүүгийн бус эрсдэлийн удирдлагын хүрээнд монголбанкны хэмжээнд үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж ажилладаг.

Эндээс төв банкинд учирж болох эрсдэлийн талаар сонирхохгүй өнгөрч болохгүй гэж бодож байна?

Үүнийг ярихын тулд эрсдэлийн тухай тайлбарлах хэрэгтэй болно. Тэгэхээр аливаа үйл явдлын ирээдүйн үр дүн хүлээлтээс өөр байх тохиолдлыг эрсдэл гэж ойлгож болно. Харин эрсдэлийн удирдлага гэдэг нь тохиолдож болох бүхий л эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, зайлсхийх, хяналт тавих үйл явцын цогц ойлголт шүү дээ. Эрсдэлийг ерөнхийд нь санхүүгийн болон санхүүгийн бус эрсдэл гэж ангилдаг. Санхүүгийн эрсдэлд зах зээлийн эрсдэл буюу хүү, ханшийн өөрчлөлт хамаарна гэсэн үг. Мөн үүн дээр зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл багтдаг. Тэгвэл санхүүгийн бус эрсдэлийн тухайд бол үйл ажиллагааны, хууль эрх зүйн, нэр, хүндийн, геополитикийн гэх зэрэг эрсдэл орно л доо. Төв банкны хувьд эдгээр эрсдэлүүд нь бүгд учирч болзошгүй эрсдэлүүд гэж тооцдог.

Та сая нэр хүндийн эрсдэл гэж дурдлаа. Бидний ярилцах гол сэдэв маань үүнд чиглэхээр зорьсон шүү дээ. Тэгэхээр төв банкинд нэр хүндийн эрсдэл яагаад чухал вэ?

Энгийнээр бол төв банкны талаарх ойлголт, хийж буй үйл ажиллагааных нь талаар олон нийтийн дунд сөрөг мэдээлэл үүсэхийг нэр хүндийн эрсдэл гэж үздэг. Эрсдэлийн удирдлагын тогтолцоонд нэр хүндийн эрсдэлийг үндсэн эрсдэл гэж үздэггүй, харин бусад төрлийн эрсдэлээс үүдэн гардаг эрсдэл юм. Гэхдээ нэр хүндийн эрсдэл нь төв банкны хувьд үргэлж учирч болзошгүй эрсдэлд тооцогддог. Ялангуяа 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш дэлхийд тэргүүлэгч төв банкууд үүнд илүүтэй анхаарч, эрсдэлийн үнэлгээний гол үзүүлэлтэндээ тусгах болсон. Төв банкинд итгэх олон нийтийн итгэл буюу найдвартай байдал, хариуцлагатай байдал, ил тод байдал нь төв банкны нэр хүндэд шууд холбоотой ойлголтууд. Орчин үеийн Төв банкууд бодлогын зорилт, үйл ажиллагаа, түүний арга хэрэгслүүдийн талаар олон нийтэд нээлттэй ил тод тайлагнаж, олон нийтийн дунд байгаа буруу ташаа ойлголтыг засч залруулахад онцгойлон анхаарч ажилладаг болсон. Ил тод байдал нь зөвхөн төв банкны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлээд зогсохгүй төв банкны үйл ажиллагааг олон нийтийн зүгээс үнэн зөв, бодитой үнэлж цэгнэх боломжийг бүрдүүлж, төв банкны бодлогод итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой.

Нэр хүндийн эрсдэл нь валютын ханшийн тогтвортой байдал төдийгүй мөнгөний бодлогын хэрэгжилтэнд чухал нөлөөтэй юм байна гэж ойлголоо. Гэтэл манай улсын хувьд авч үзвэл удирдлагуудынх нь нэр хүндэд халдсан мэдээлэл нийгэмд байсхийгээд л цацагддаг.  Үүнээс болж мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг үү?

Үүнийг ярихын тулд тайлбар хэрэгтэй. Тодруулбал мөнгөний бодлого нь мөнгөний бодлогын шилжих сувгаар дамжин эцсийн зорилт болох инфляцийн зорилгод хүрч хэрэгждэг. Шилжих сувгуудын нэг нь инфляцийн талаарх олон нийтийн хүлээлт шүү дээ. Тиймээс бодлогын үр нөлөөгөө өндөр байлгахын тулд төв банкууд хүлээлтийг зөв зохистой удирдах шаардлагатай болдог. Төв банкны хувьд олон нийт болон төв банкнаас хараат бус шинжээчид төв банкны бодлого, үйл ажиллагааг хэр сайн ойлгож, дэмжиж, итгэж байгаа нь төв банкны нэр хүндийг өсгөх, эсвэл унагах гол хүчин зүйл болдог. Тиймээс инфляцийг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлдэг төв банкууд бодлогын зорилтоо ханган ажиллахаас гадна инфляцийн зорилт, бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийн өмнө тогтмол тайлагнаж, ил тод байдлыг хангах, улмаар төв банкинд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар хүлээлтийг зөв зохистой удирдахыг зорьдог. Тэгэхээр бодлого, үйл ажиллагаа нь хаалттай, олон нийттэй нээлттэй харьцдаггүй төв банк нэр хүндийн эрсдэлд орж болзошгүй байдаг. Энэ нь бодлогын үр нөлөөг нь бууруулах эрсдэлтэй. Харин таны хэлсэнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр төв банкны бодлого, үйл ажиллагаа, удирдлагын нэр хүндэд халдсан худал сөрөг мэдээллүүд цацагдах нь сая дурдсан сувгаар дамжин төв банкны нэр хүндийг унагах, бодлогын найдвартай байдлыг алдагдуулах, цаашлаад бодлогын хэрэгжилт, үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг урхагтай. Инфляци, ханш нь худалдан авах чадвар, бодит орлогоор дамжин хүн бүрийн халаасанд нөлөөлж байдаг учраас зардлыг нь нийтээрээ үүрнэ л гэсэн үг. Тэгэхээр төв банкны бодлогын зорилтоо ханган ажиллахад хөндлөнгөөс худал хуурмаг мэдээллээр нэр хүндэд нь зориудаар халдах явдал бол цаанаа өргөн хүрээг хамарсан эрдэл дагуулдаг тул ийм оролдлогууд дахин бүү давтагдаасай гэж хүсч байна.

Монголбанкны хувьд энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авдаг вэ, ялангуяа эрх зүйн зохицуулалт бий юу?

Ер нь бол нэр хүндийн эрсдэлийг үүсгэж буй үндсэн эрсдэлийг зөв удирдаж байж нэр хүндийн эрсдэл үүсэх боломжийг бууруулдаг. Өмнө дурдсанчлан төв банкийг нэр хүндийн эрсдэлд оруулдаг гол хүчин зүйлийн нэг нь төв банкинд итгэх олон нийтийн итгэл алдагдах явдал. Тиймээс бид нээлттэй ил тод байдлыг хангахын тулд олон нийттэй харилцах харилцаандаа тогтмол анхаарсаар ирсэн. Тухайлбал, макро эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, мөнгөний бодлогын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байна. үүнээс гадна төв банкны зорилт, үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтийн талаар иргэд, оюутан, сурагч, аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт, лекц хийж байна. Сэтгүүлчдийн эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үе шаттай сургалтуудыг тогтмол хийж, салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгах уулзалт хэлэлцүүлгийг давтамжтай зохион байгуулдаг. Монголбанкны хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийн төрөл агуулгыг улам бүр сайжруулан олон нийтэд цаасан болон цахим хэлбэрээр түгээж байна. Гэх мэт олон нийттэй харилцах бүхий л сувгийг өргөн хүрээнд ашиглаж үйл ажиллагаа, бодлогын шийдвэрээ нээлттэй ил тод тайлбарлан таниулахад шат ахин ажиллаж байна. Дэлхийн төв банкууд олон нийттэй харилцах сонгодог харилцааг хөгжүүлэх болсон. Монголбанк ч үүн тийш зорьж байна. Эрх зүйн зохицуулалтын тухай асуусан шүү дээ. Энэ тухайд бол санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын бодлого, журам, олон нийттэй харьцах бодлогын баримт бичиг, комплаенсийн журам зэрэг дотоод эрх зүйн зохицуулалтын дагуу эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байна. Үүнд бидний ярьж байгаа энэ төрлийн эрсдэл хамаарна гэсэн үг.

Тэгвэл нэр хүндийн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг бусад орны туршлага ямар байдаг вэ?

Өндөр хөгжсөн улс орнуудыг харахад, энэ төрлийн эрсдэлийг удирдахад урьдчлан сэрэмжлүүлэх систем (Early Warning System)-ийг ашиглан шинээр үүсч буй эрсдэлийг тодорхойлох, түүхэн эрсдэлийн санг үүсгэх, дүн шинжилгээ хийх, өнгөрсөнөөсөө суралцах зэргээр урьдчилан сэргийлж байна. Үүнээс гадна нийтлэг ашигладаг загвар бол “Хамгаалалтын 3 шат” гэсэн загвар бий. Хамгаалалтын нэг дэх шатанд тухайн үйл ажиллагааг хариуцаж, өдөр тутам эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг газар нэгжүүд хамаардаг. Хамгаалалтын хоёр дахь шатанд эрсдэлийн удирдлага, хяналт, комплаенсийн стандартыг тогтоох, хянах, тайлагнах үүрэгтэй субьект, нэгжүүд багтдаг бол хамгаалалтын 3 дахь шатанд эрсдэлийн удирдлагад бие даасан үнэлэлт дүгнэлт өгөх дотоод аудит болон бусад хараат бус аудитууд ордог. Төв банкуудын ашигладаг нэр хүндийн эрсдэлийн удирдлагын өөр нэг арга хэмжээ нь гол оролцогч талуудад чиглэгддэг. Жишээлбэл, английн төв банкны хувьд тус улсын Парламентад ирсэн олон тооны хүсэлтийг бүртгэж, хянадаг. Канадын төв банк болон бусад олон төв банкууд иргэдийн саналыг хянах зорилгоор тогтмол санал асуулга явуулдаг. Английн төв банк болон Канадын төв банк хэвлэл мэдээллээс бусад салбарын оролцогчидтой уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор оролцогч талуудын бүлгийг байгуулсан байх жишээтэй.

Ярилцсанд баярлалаа.

Дэлхий19 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр19 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм19 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент19 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент19 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч19 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий21 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм21 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм21 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн