CRI Монгол радио
Ши Жиньпин НҮБ-ын Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Бачелеттэй уулзав
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5-р сарын 25-нд НҮБ-ын Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Мишель Бачелеттэй цахим хэлбэрээр уулзав.
Мишель Бачелетийн Хятад улсад айлчилж буйг Ши Жиньпин сайшааж буйгаа тэмдэглээд, Хятадын нам, засгийн газраас хүнийн эрхийг бүх талаар хамгаалах, баталгаажуулахын тулд хичээл зүтгэл гаргаж байгаа зарчимт байр суурийг илэрхийллээ.
Ши Жиньпин хэлэхдээ: хүний эрхийг баталгаажуулахад хамгийн сайн гэж үгүй, нэн сайн баталгаажуулсан гэж болно. Өдгөө дөрвөн зүйлийн ажлыг сайтар хийх нь хамгийн чухал байна. Тухайлбал.
Нэгд, хүн төвтэй засаглалыг баримтлах.
Хоёрт, улс орнуудын хүний эрхийн хөгжлийн замналыг хүндэтгэх.
Гуравт, хүний бүх эрхийг ерөнхийд нь харгалзан үзэх. Хүний эрхийн агуулга бол бүх талын, баялаг тул зайлшгүй цогц бодлого хэрэгжүүлж, системтэйгээр урагш ахиулах хэрэгтэй.
Дөрөвт, дэлхийн хүний эрхийн засаглалыг чангатгах. Хүний эрхийг ахиулах, хамгаалах нь нийт хүн төрөлхтний үйл хэрэг учраас хамтдаа хичээл зүтгэл гаргах шаардлагатай гэв.
Мишель Бачелет хэлэхдээ: ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, эдийн засаг нийгмийн хөгжлийг биелүүлэх зэрэг талаар гаргасан Хятадын талын хүчин чармайлт, хүрсэн ололт амжилтыг би биширч байгаа бөгөөд олон талт үзлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн чанартай сорилтын эсрэг тэмцэх, дэлхийн тогтвортой хөгжлийг урагш ахиулах зэрэг тал дээр Хятадын тал чухал үүрэг гүйцэтгэснийг сайшааж байна гэжээ.