Эдийн засаг
Сергей Глазьев: ОХУ, Монгол Улсын 2025 он хүртэлх түншлэлийн төлөвлөгөөг боловсруулна
“2025 он хүртэлх Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ирэх саруудад багтаан гаргана” гэж ОХУ-ын улс төрч, эдийн засагч Сергей Глазьев Улаан-Үд хотод болсон хоёр улсын цаашдын түншлэлийн асуудлаарх хурлын үеэр мэдэгдлээ.
Мөн Монгол Улс, ОХУ-ын хоёр талт худалдаа цаашид эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгааг тодотгов.
2021 онд хоёр улсын худалдаа хоёр тэрбум ам.доллар хүрч байжээ. Мөн энэ онд дахин хоёр тэрбум ам.доллар давахаар байгааг хуралд оролцогчид дурдаж байсан юм.