Энтертайнмент

Хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд 10 жилийн ЯЛ оноолоо

Нийтэлсэн

Өнгөрөгч баасан гарагт давж заалдах шатны шүүхээс өсвөр насны хөвгүүдийн нүцгэн зураг, бичлэг зэргийг онлайнаар тараах замаар бэлгийн мөлжлөг үйлдсэн 30 настай Ким гэх этгээдийн 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.

Тэрээр танилцах аппликэйшн дээр эмэгтэй хүний дүрд хувиран өсвөр насны хөвгүүдтэй харилцдаг байсан бөгөөд 2011-2021 оны хооронд нийт 79 хохирогчийн нүцгэн зураг, болон бичлэгийг авчээ. 2020 оноос хойш тэрээр 8 хохирогчийн нийт 1839 бичлэгийг цахим орчинд худалдаалсан болох нь тогтоогджээ.

Түүнийг өнгөрсөн жил баривчилсан. Тухайн үед түүний гар утас болон компьютер дээрээс бэлгийн мөлжлөгийн шинж чанартай 1570 орчим зураг болон бичлэгийн хэсэг, 5470 орчим насанд хүрэгчдийн оролцсон зураг, бичлэгийг хадгалж байсан аж.

Мөн гэмт этгээд 2018-2010 оны хооронд нэгэн хохирогчоо дарамтлан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүнд 14.8 сая воны торгууль ногдуулж 10 жил хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх газар ажиллахыг хоригложээ.

Холбогдох байгууллагуудын зүгээс өсвөр насныхан болон нийт ард иргэддээ цахим орчинд хүнтэй танилцах, зураг бичлэгээ илгээхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлээд байна.

Exit mobile version