Улс төр

С.Амарсайхан: Шаардлага хангахгүй махны үйлдвэрийг хаана

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан өчигдөр /2022.06.04/ Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах зарим үйлдвэрийн ажилтай танилцсан билээ.

Тэрбээр “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж байгаа юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан удаа дараа зөрчил гаргаж, шаардлага хангахгүй байгаа үйлдвэрүүдэд хатуу хяналт тавьж, стандартад нийцүүл. Стандарт хангаагүй аж ахуйн нэгжийг ажилуулахгүй гэдгийг МХЕГ-ынханд хатуу сануулав.

Exit mobile version