Бидэнтэй нэгд

Улс төр

П.Сэргэлэн: Кувейт улсад эх орноо төлөөлөн ажиллах болсондоо баяртай байна

Нийтэлсэн

Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн тус улсын Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай 2022 оны зургаадугаар сарын 5-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулан өгөв.

Итгэмжлэх жуух бичгийн хувийг барьсны дараа Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах Элчин сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа.

Шейх Др.Ахмад Нассер Кувейт, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2025 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан Хамтын ажиллагааны замын зураглалыг баталж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт улсад эх орноо төлөөлөн ажиллах болсондоо баяртай байна гээд манай хоёр улс олон жилийн туршид найрсаг харилцаа хөгжүүлж ирснийг тэмдэглэж, энэхүү харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт нэн ялангуяа эдийн засаг, соёл, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Кувейтийн Гадаад хэргийн яам, болон бусад төр, засгийн байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэв.

Эх сурвалж: ГХЯ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ