Энтертайнмент
Жүжигчин Киану Ривз найз бүсгүйн хамт улаан хивсний ёслолд оролцжээ
Олны дунд ховорхон болздог холливудын алдарт жүжигчин Киану Ривз болон түүний найз бүсгүй Александра Грант нар улаан хивсний ёслолын үйл ажиллагаанд хамтдаа иржээ.
Тэд 2019 онд анх удаа улаан хивсний ёслолд хамтдаа хүрэлцэн ирснээс хойш олны өмнө дахин харагдаагүй юм. Даруу төлөв зан, энгийн байдлаараа алдартай, өдгөө 57 настай жүжигчин болон зураач бүсгүй хоёр Лос Анжелес дахь The Geffen Contemporary-д болсон MOCA Gala 2022 арга хэмжээнд иржээ.
Гэрэл зурагчид зургийг нь авч байхад тэд бие бие рүүгээ хайр дүүрэн харцаар харан, хөтлөлцөн зогсож байв. Хосууд олон жилийн турш ажлын харилцаатай байсан бөгөөд 2011 онд “Аз жаргалын магтаал” нэртэй анхны номоо хэвлүүлсэн бөгөөд Британийн Vogue сэтгүүлд мэдээлснээр “X Artists’ Book” хэвлэлийн газрыг хамтран ажиллуулдаг байна.
Тэд 2018 оноос эхлэн албан ёсоор болзож эхэлсэн ба 2019 оны 11-р сард Лос Анжелес хотод болсон LACMA Art + Film Gala наадмын улаан хивсний ёслолд оролцох үеэрээ олны анхаарлыг татсан. Улаан хивсэн дээр хөтлөлцөн алхсан Ривз, Грант хоёр хайр дурлалын харилцаагаа баталсан юм.
49 настай Грант уран зураг, уран баримал, видео болон бусад хэрэгслээр дамжуулан хэл, бичиг судалдаг бөгөөд тэр хэл шинжлэлийн онолд тулгуурлан бичих үйл явц, санааг урлагтай холбох байдлаар судалдаг визуал уран бүтээлч аж.
Эх сурвалж: Today