Дэлхий

Их Британийн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай санал асуулгад Борис Жонсон ялж, албан тушаалдаа үлдлээ

Нийтэлсэн

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын үед хөл хорионы журам зөрчиж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон гэх асуудалд орсон. Түүнээс үүдээд Борис Жонсон цаашид Ерөнхий сайдаар ажиллах эсэх нь эргэлзээтэй болсон юм.

Гэвч түүнд итгэл үзүүлэх тухай нууц санал асуулгыг Их Британийн парламент дахь Консерватив бүлгийн гишүүдийн дунд явуулахад ихэнх хувь нь Ерөнхий сайдыг дэмжсэн байна.

Жонсон албан тушаалаа хадгалахын тулд намын төлөөлөгчдөөс доод тал нь 180-аас доошгүй санал авах шаардлагатай байв. Гэтэл түүнийг 211 гишүүн дэмжиж, 148 нь эсрэг саналтай байжээ.

Борис Жонсоны санал хураалтын үр дүн 2018 онд Их Британи Европын холбооноос гарах тухай хэлэлцээрийн үеэр явуулсан Ерөнхий сайд асан Тереза ​​Мэйд итгэл үзүүлэх тухай санал хураалтын үр дүнгээс ч дор байгаа аж. Тодруулбал, Борис Жонсоныг парламент дахь Консерватив намын гишүүдийн 58,5 хувь нь, 2018 онд Мэйг 63 хувь нь дэмжсэн байна. Гэвч тус санал хураалт явуулснаас хойш зургаан сарын дараа Тереза Мэй огцорчээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version