CRI Монгол радио

Ши Жиньпин Мэйшань хотод ажиллав

Нийтэлсэн

6-р сарын 8-ны үдээс өмшө Ши Жиньпин дарга Сичуань мужийн Мэйшаньд ажиллав. Миньжян голын эргэнд байрлах Мэйшань хэмээх энэхүү мянга гаруй жилийн түүхтэй хот нь эртний тариалангийн соёл иргэншлийг бий болгосноороо алдартай бөгөөд Хятадын түүх соёлын өлгий хэмээн нэрлэгддэг.

Ши Жиньпин 2022 оны Хоёр чуулганы үеэр хөдөө тосгон, нийгмийн халамж, нийгмийн баталгааны салбарын гишүүдтэй уулзах үеэр онцлохдоо, хүнсний аюулгүй байдал нь төр улсын том үйл гэсэн байдаг.

Юнфэн тосгонд ажиллахдаа Ши Жиньпин тухайн нутгийн хөдөө орон нутгийн хөгжлийг түргэтгэх, халдвар хамгаалалтын ажил байдалтай танилцав.

Дөрвөн жилийн тэртээ Сичуаньд ажиллахдаа Ши Жиньпин ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулах тухай хурлыг даргалж байсан юм. Тэрээр: Ядуурлаас бүрэн ангижруулах нь Хятадын үндэстнүүдийн олон мянган жил үргэлжилсэн хэт ядуу байдлыг манай үед даван туулж буй түүхэн амжилт болох юм гэжээ.

Exit mobile version