Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятадын гадаад худалдаа уян хатан байдлаа хадгалж байна

Нийтэлсэн

6-р сарын 9-нд Хятадын Гаалийн ерөнхий газар гадаад худалдааны сүүлийн үеийн тоо баримтыг нийтлэв. Доллараар тооцвол 5-р сард Хятадын экспорт импортын нийт хэмжээ 537 тэрбум 740 сая ам.долларт хүрч, 11,1%-иар өссөн байна. Үүнд эпспорт 16.9%-иар өссөн нь Ройтерс агентлагт ярилцлага өгсөн 28 эдийн засагчийн таамагласан 8%-иас хол давсан байна. Импортын хэмжээ ч 4%-иар өссөн үзүүлэлттэй байна. Цар тахлын нөхцөл байдалд Хятадын гадаад худалдааны эпспорт импорт нь эхний 5 сард тогтвортой өсөлтийн хурдаа хадгалсан нь тийм ч амар биш юм, дэлхий нийтэд Хятадын эдийн засгийн уян хатан байдал болон эдийн засгаа сэргээх чадвартай гэдгийг дахин харууллаа.

Ялангуяа 5-р сард Шанхай хотын халдварыг хяналтдаа авсны дараа Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн гадаад худалдааны экспорт илэрхий сэргэж эхэлсэн юм. 5-р сард Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн экспорт, импортын хэмжээ өмнөх сарынхаасаа 20%-иар нэмэгдсэн байна. Хятад улсын хэмжээнд авч үзвэл, зарим бүсийн халдварын байдал нь гадаад худалдааны экспорт, импортод үзүүлэх нөлөөлөл нь богино хугацаанд нөлөөлөх төдий юм. ING-ийн дүн шинжилгээнд: Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил үр дүнтэй байж, дэлхийн эрэлт хэрэгцээ хүчтэй хэвээр байвал Хятадын экспорт нь жил бүр 15%-иар өсөх төлөвтэй байна гэж үзжээ.

Эдгээр мэргэжлийн шинжээчид яагаад Хятадын гадаад худалдаанд ийм итгэлтэй байгаа бол? Энэ нь юуны түрүүнд Хятад улс бол дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний гол холбоос бөгөөд Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр буйтай холбоотой. Тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний 5 сард Хятад улс хамгийн том худалдааны түнш болох АСЕАН-ы орнуудад хийсэн экспорт нь 12%-иар өсөж, 1.35 их наяд юаньд хүрсэн байна. Харин хоёр дахь том түнш Европын Холбоонд хийсэн экспорт нь 17.4%-иар өссөн бол гурав дахь том түнш АНУ-д хийсэн экспорт нь 12.9%-иар өссөн байна.

Хятад улсын хувьд дэлхий нийт хэрэгтэй, дэлхийн улс орнууд ч Хятад улсаас салж чадахгүй. Америкийн зарим улс төрчид үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдийг Хятадаас “ангид байгах”-ыг яаж оролдовч, тэр нь биелэхгүй даалгавар болох нь дамжиггүй.

Нөгөө талаар шинжээчдийн итгэл нь Хятадын эдийн засаг урт хугацааны турш өсөлтөө хадгалсаар ирсэн үндэс суурьтай шууд холбоотой. Ойрын хугацаанд Шанхай, Бээжин зэрэг Хятадын олон хот эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулах цогц бодлого хэрэгжүүлж, цохилтод өртсөн аж ахуйн нэгжүүддээ бодлогын дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь үр дүнтэй байх тусам зах зээлийн сэргэлтийг үр дүнтэй өдөөх байна.

“Ард иргэдийнхээ амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг хамгийн дээд хэмжээнд хүртэл хамгаалах”, “Цар тахлын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг хамгийн дээд хэмжээнд хүртэл бууруулах” нь Хятадын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах бодлогын гол зорилго юм. Иймийн тулд Хятадын төв засгийн газраас орон нутгийн захиргаа хүртэл, Хятад улсын иргэн нэг бүр үүний төлөө хүчин зүтгэж байна. Хятад улс эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хадгалах чадвартай, нөхцөл боломжтой гэдгийг, мөн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулагч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн гол хүчин байх болно гэдгийг цаг хугацаа цаашид батлах болно.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана