CRI Монгол радио

RCEP -ийн хүрээнд гишүүн орнуудын худалдаа илэрхий үр дүнд хүрэв

Нийтэлсэн

“Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр” энэ оны 1-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш гадаад дотоодын улам олон аж ахуйн нэгжүүд бодлогын үр шимийг хүртсэн төдийгүй гишүүн орнуудын худалдааны хамтын ажиллагааны үр дүн ч илэрхий сайжирчээ.

Хятадын зүүн өмнөд нутгийн Гуандүн мужийн Маомин хотын литчийн экспорт нь RCEP-ын тухайн нутгийн гаалийн татварын хөнгөлөлттэй бодлогын ачаар энэ он гарснаас хойш, Малайз, Индонез, Филиппин, Сингапур зэрэг орнуудад литчи экспортолсон хэмжээ нь нийт экспортын бараг 50 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байна.

Хятадын зүүн нутгийн Шандүн мужийн Вэйфан хот RCEP-тэй холбоотой дүрэм журмын ачаар тухайн нутгийн аж ахуйн нэгжүүдийн олон төрлийн хагас боловсруулсан хүнсний ногооны экспортын гаалийн татвар нь жил бүр 2 сая гаруй юань хэмнэх боломжтой байж, өөрийн өртгийг бууруулахын зэрэгцээ худалдааны хэмжээний өсөлтийг дайчилж чаджээ.

Японы архи энэ он гарснаас хойш Хятадын зах зээлд орох гаалийн татварын хэмжээ өмнөх жилүүдийн 40% -ээс 38.1% хүртэл буурч, 20 жилийн дотор татварыг аажмаар тэглэх юм байна.

Exit mobile version