Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Н.Баяртсайхан: Мөнгөний бодлого, банкны хяналт зохицуулалт нь дунд хугацааны тогтвортой байдлын дархлааг нэмэгдүүлэхэд чиглэнэ

Нийтэлсэн

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ирэх жил төрөөс баримтлах мөнгөний бодлогын зорилтын талаар ярилцлаа.

– Монгол улсын мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, Төв банкийг удирдсан өнгөрсөн гурван жилийн бодлогын үр дүнг тоогоор хэмжвэл ямар үзүүлэлт  гарах бол?

– Нааштай эерэг өөрчлөлт олон гарлаа. Мэдээж хэрэг дан ганц Монголбанкны бодлого үйл ажиллагаанаас гадна олон хүчин зүйлс нөлөөлснийг онцлох нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал бэхжиж байна. Макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжиж, 2018, 2019 онд сэргэлт үргэлжилж байгааг энэ тойм хүснэгтээс харж болно. Тухайлбал, эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн, инфляци зорилтот түвшинд тогтворжиж, ГВАН 3.7 тэрбум ам.долларт (8 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд) хүрсэн, улсын төсөв 2018 он болон 2019 оны эхний 8 сард ашигтай гарч, Засгийн газрын өрийн ДНБ-ий харьцаа буурсан, зээлийн хүү 2016 оноос 3.0-3.5 нэгж хувиар буурсан, ажил эрхлэлт нэмэгдсэн, Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулсан зэрэг олон эерэг өөрчлөлтийг дурдахаар байна.

– Эдийн засгийн сэргэлтэд нөлөөлсөн гол хүчин зүйлс юу вэ? 

– Сэргэлтэд нөлөөлсөн хүчин зүйлс гэвэл нэгдүгээрт, экспортын үнэ, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эрэлт зэргээр тодорхойлогдох гадаад таатай орчин; хоёрдугаарт, төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалт; гуравдугаарт, ОУВС-ийн хөтөлбөр, түүнийг дэмжиж буй олон улсын санхүүгийн байгууллагууд, донор улсуудын дэмжлэг;дөрөвдүгээрт, бодлого боловсруулагч төрийн байгууллагуудын гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн нээлттэй харилцаа зэргийг дурдмаар байна. Эдгээрээс Монголбанкны хувьд мөнгөний бодлого, банкны зохицуулалтын арга хэмжээг тодруулъя. Эдийн засгийн уналтыг тогтворжуулснаар сэргэлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулсны зэрэгцээ хэрэглээний зээлээс илүүтэйгээр ажлын байр бий болгох бизнесийн зээлийг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг боллоо. Түүнчлэн заавал байлгах нөөцийн хувь, эрсдэлийн жингийн тохируулгуудаар дамжуулан эдийн засаг дахь долларжилтын түвшинг маш бага түвшинд хүргээд байна. Энэ нь банк, ААН-ийн ханшийн эрсдэлд өртөх эмзэг байдлыг бууруулж байна. Банкны салбарын хяналт шалгалтыг сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд хяналт шалгалтын зарчмуудыг өөрчилж, мөрдүүлж эхэллээ. Мөн банкны системийн активын чанарын үнэлгээний үргэлжлэл болгож магадлан итгэмжлэх аудитыг хийж дуусгалаа. Монголбанкны институцийн хөгжлийг шат ахиулж, дархлааг бий болгохын тулд мөнгөний бодлогын шийдвэр гаргах зарчмаас эхлээд банкны хяналт шалгалт, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хадгаламжийн даатгалын тогтолцоо, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах ажлыг банк, санхүүгийн салбарын тулгуур хуулиудад өөрчлөлт оруулах, эрх зүйн зарим зохицуулалтыг шинээр боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулж, тэдгээрийг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид ч хийх ажлуудыг энэ жилийн үндсэн чиглэлд тусгасан.

– Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл юунд зорьж байна вэ.Өмнөх жилүүдээс онцлох шинэлэг зүйл нь юу байна вэ? 

– Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монголбанк өөрийн тооцоо, судалгаа, холбогдох мэргэжлийн байгууллага, бие даасан судлаачид, олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг харгалзан үзсэн. Мөнгөний бодлогын баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгалаа. Тухайлбал, гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэх, гадаад өрийн тулсан дарамтуудыг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Ялангуяа, ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх юм. Мэдээж хэрэг макро тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Нөгөө талаас банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэтгэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Технологийн дэвшилтэй холбоотойгоор санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

– Энэ жилийн үндсэн чиглэл нь дунд хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэж байна. Харин ирэх жилийн эдийн засгийн төлөвийн талаар байр сууриа хуваалцана уу?

– Эдийн засгийн өсөлтийг их консерватив хандлагаар авч үзвэл цэгэн үнэлгээгээр 5.6 хувь, интервал үнэлгээгээр 5.1-6.3 хувьтай байхаар байна. Энэ бол инфляцид дарамт багатай өндөр өсөлт гэж харж байна. Инфляцийн хувьд нийлүүлэлтийн, улирлын, төрийн зохицуулалттай барааны үнэ, зах зээлийн нийлүүлэлтийн суваг, түүний хөгжил сул байгаатай холбоотойгоор цөөн тооны бараа, үйлчилгээний үнийн савлагаанаас хамааран хэлбэлзэл өндөр байгаа хэдий ч 2020 оны эцэст 7.2 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн дотоод талаас сүүлийн 2-3 жилд хуримтлуулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэх, өрхийн болон Засгийн газрын хэрэглээ эдийн засгийн дотоод эрэлтийг дэмжихээр байна. Гадаад орчны хувьд эрсдэл байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулж, түүхий эдийн үнэ сулрах хандлага үргэлжилж байна. Худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал, зах зээл дээрх савлагаанууд үргэлжилсээр л байна. Аль ч тохиолдолд эдийн засгийн секторууд одоо үргэлжилж буй гадаад, дотоод таатай боломжийг ашиглан санхүүгийн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын сайн сонголт болж байна.

– Ирэх жилийн эдийн засгийн төлөв харьцангуй сайн байх нь ээ. Харин эдийн засгийн цаашдын төлөвт нөлөөлөх сорилтууд, шийдвэрлэх асуудлуудыг хэрхэн үзэж байна вэ?

– Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, инфляци зорилтот түвшний орчимд хадгалагдахаар хүлээгдэж байгаа хэдий ч эдийн засагт ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай сорилтууд байна. Тухайлбал, Монгол улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн нийт 14 орчим тэрбум ам.долларын өрийн асуудлыг амжилттай шийдвэрлэх нь хамгийн чухал. Саарал жагсаалтад орсон ч, эс орсон ч УИХ, ЗГ, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран энэ талын ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, олон улсын өмнө хүлээх хариуцлагаа биелүүлэх ёстой. Томоохон төслүүдийг хөдөлгөхдөө богино хуагцаанд эдийн засагт хүндрэл дагуулахгүйн тулд гадаад эх үүсвэрт тулгуурлаж шийдвэрлэх хэрэгтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөн дэлхий даяар өрнөж байна. Иймд зөвхөн гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжих шаардлагатай. Эдийн засгийн бодлого туйлын прагматик байх шаардлагатай болсон. Эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд дэлхийн эдийн засгаас ирж болзошгүй сөрөг нөлөөг давах бэлтгэлээ төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хангах, түүнийг хангуулах чиглэлд ирээдүйг харж бодлого, зохицуулалтаа төрийн байгууллагууд чиглүүлэх шаардлагатай байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, донор улс орнуудтайгаа ойлголцож, харилцаагаа маш сайн өндөр түвшинд хадгалах шаардлагатай.

– Ярилцсанд баярлалаа.

Дэлхий1 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм1 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент1 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн