CRI Монгол радио

Энэ онд Америкт 119 удаа их цар хэмжээтэй буудлагын хэрэг гарчээ

Нийтэлсэн

Тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 3-нд Америкийн Калифорни мужийн төв Сакраменто хотын төвд буудлагын хэрэг гарч 6 хүн нас барж, 12 хүн шархадсан юм. Буудлагын хэргийн бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, энэ халдлага бол он гарснаас нааш Америк гарч буй 119 дахь буудлагын хэрэг юм. Саяхан өнгөрсөн хагас бүтэн сайнд нийт Америкийн хэмжээнд нийт 53 хүн буудлагын хэргийн улмаас эндэж шархаджээ.

Тоо баримтад харуулснаар, их цар хэмжээтэй буудлагын хэрэг Нью Йорк хотын Буффало , Даллас болон Луизиана мужийн Шривпорт зэрэг хотод гарсан юм. Хамгийн аюултай буудлагын хэрэг хоёр долоо хоногийн өмнө гарсан юм. Тухайн үед нийт Америкийн хэмжээнд 9 мужид буудлага гарч, 8 хүн эндэж, 60 гаруй хүн шархадсан юм.

Exit mobile version