CRI Монгол радио

Зүүн Ази Номхон далайн бүсийн эдийн засгийг 5% өснө гэж төсөөлөв

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, Дэлхийн банк 4-нд гаргасан Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байдлын тайландаа , энэ онд тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт 5%-тай байж, өнгөрсөн оны 10-р сард төсөөлснөөс 0.4 нэгжээр буурна гэжээ.

Дэлхийн банкны тайланд тэмдэглэхдээ, өдгөө тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт маш олон цохилтод нүүрлэж байна. Үүнд Орос Украины мөргөлдөөн өргөн хэрэглээний барааны хангалгад нөлөөлж, банк санхүүгийн хурцадмал байдлыг бий болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна. Засгийн газрын өрийг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжихэд хүндрэл учруулж байна. Үүнээс гадна инфляцын өсөлт нь эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогын орон зайг багасгаж, мөнгөний бодлого чангарах болно гэжээ.
Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн бүсийн анхлах эдийн засагч Ма Тү хэлэхдээ, Америкийн нөөц бэлтгэлийн комисс мөнгөний хүүг нэмэх алхаагаа түргэтгэж, Орос Украины мөргөлдөөн мөнгөний бодлогын орчныг хурцатгах болно. Өр ихтэй орон жич богино хугацааны хөрөнгийн урсгалд түшиглэдэг орнуудын хувьд далд эрсдэл их байна гэжээ.

Exit mobile version