CRI Монгол радио

Аж ахуйн нэгжид санхүүгийн тусламж үзүүлж байна

Нийтэлсэн

Цар тахлын нөхцөл байдалд Хятад улс саяхан аж ахуйн нэгжүүдийн хүндрэл бэрхшээлийг зохицуулахад тустай олон дэмжих бодлого боловсруулжээ.

Хятадын Банк, Даатгалын Зохицуулах Хороо саяхан цар тахлын сөрөг нөлөөнд автсан аж ахуйн нэгжүүдийн хөгжил сэргэлтэд туслахын төлөө итгэмжийн зээлээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Шаньдүн, Жэжян, Жянсү зэрэг нутгийнхан цар тахлаас урьдчилан сэргийлж хянах шаардлагыг хангасан нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн эрэлт хэрэгцээний дагуу банк санхүүгийн дэмжих бодлогуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Шаньдүн мужийн орон нутгийн санхүүгийн хяналтын газар, Шаньдүн банк, даатгалын зохицуулах газар зэрэг санхүүгийн байгууллагууд тусгай үйлчилгээний төсөл боловсруулж, итгэмжит зээлийн хэмжээг тодорхойлох, бизнесийн яаралтай тусламжийн сувгийг нээх зэрэг замаар аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээний зүй ёсны хүсэлтийг бүрэн хангаж байна.

Жэжян бол Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хамгаас илүү төвлөрсөн газрын нэг юм. Зах зээлийн гол цогцод туслан хүндрэл бэрхшээлийг давахын тулд Жэжян мужийн санхүүгийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй холбогдож, бодит үйлчилгээ санаачлан хангаж байна.

Жянсү мужийн санхүүгийн удирдах байгууллага болон банк нь зээлийг нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжид тусалж байгаа бөгөөд дэвшилтэт технологид суурилан аж ахуйн нэгжүүдийн мөнгөний тооцооллын аргыг сайжруулан, аж ахуйн нэгжүүдийн ажлын үр ашгийг нэмэгдүүлж байна.

Exit mobile version