CRI Монгол радио

БНАСАУ дайныг эсэргүүцдэг

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Солонгосын төв цахилгаан мэдээлэх агентлагийн 5-ны өдрийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ё Жон 4-ний өдөр хэлэхдээ, БНСУ хэрэв БНАСАУ-тай цэргийн сөргөлдөөн хийхээр шийдсэн юм бол БНАСАУ -ын “Цөмийн байлдааны хүчин өөрийн даалгавраа биелүүлэхгүй байхын аргагүй.”гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “ Цөмийн зэвсэгт хүчний гол зорилго бол юуны өмнө тиймэрхүү дайнд оролцохгүй байх явдал юм. Гэхдээ дайны нөхцөл байдалд түүний үүрэг хариуцлага нь сөргөлдөгч талын цэргийн хүчийг устгах явдал юм. ” гэжээ.

Ким Ё Жон хэлэхдээ: БНАСАУ дайныг эсэргүүцдэг бөгөөд БНСУ нь БНАСАУ-ын гол дайсан биш юм. БНСУ бидэнд чиглүүлэн цэргийн ажиллагаа явуулахгүй бол хэзээ ч бидний цохилтын бай болохгүй гэжээ. Гэхдээ тэрээр БНСУ-ын арми БНАСАУ-ын газар нутгийг нэг инч ч гэсэн довтлох юм бол тэд санаандаа багтамгүй эмгэнэлт үр дагаварт хүрнэ гэдгийг онцоллоо.

Exit mobile version